2021.05.14

С.Бямбацогт: Оюутолгой хоёр дахин их орлоготой хэрнээ яагаад бага татвар төлж байна вэ?

УИХ-ын өнөөдрийн \2021.05.14\ чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 5 гишүүнээс Ерөнхий сайдад хандан “УИХ-ын 2019 оны “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар” тавьсан асуулгын хариуг хэлэлцэв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

"Ажлын хэсэг зарим асуултад бүрэн дүүрэн хариулт өгсөнгүй. Хамгийн чухал нь Оюутолгойн асуудлаар олон жил ярьж байгаа юм.  Зөв буруу мэдээллийг нэг талын ойлголттой болгох гэсэн бодолтой байлаа. Оюутолгойн асуудлын ойлголтын зөрүүг олох үүднээс асуулага тависан билээ. Цаашлаад энэ асуудал дээр УИХ, Засгийн газар анхаарч ажиллах ёстой юм.

2009 онд гэрээ байгуулах үед Оюутолгойн 71%-ийг Монголчууд хүртэж, үлдсэн 29%-ийг хөрөнгө оруулагч хүртнэ гэх асуудал дээр тийм, үгүй гэсэн байр суурьтай байсан юм. Гэхдээ худал хэлж гэрээ байгуулсан. 2050 он гэхэд ноогдол ашиг авахгүй, харин 22  тэрбум долларын өртэй үлдэх нь гэлээ.

Эрдэнэт 600 орчим тонн зэсийн баяжмал гаргадаг боловч өөр бүтээгдэхүүн байдаггүй. Харин Оюутолгой 700-800 зэсийн тонн зэсийн баяжмал, алт гаргаж боруулалтын орлого нь Эрдэнэтээс хоёр дахин их байна.

Гэвч Монгол Улсад төлж буй татвар 3 дахин бага байгаа юм. Яагаад 2 дахин их орлоготой байж бага татвар төлж байна вэ?

Гэрээгээ одоо харин хэрхэн сайжруулах тал дээр анхаарах нь зүйтэй гэж үзэж байна. Тухайн үед УИХ-ын У.Хүрэлсүх Оюутолгойн асуудлаар уулзснаар  тодорхой шийдвэрүүд гарч эхлэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Байгалийн баялаг ард түмний мэдэлд мөн тарийн нийтийн өмч байна гэсэн нь ард түмнээсээ асууж шийдэх болсон юм.

Тиймээс тус заалтад гарснаар олон нийтийн өмч болох томоохон ордуудын үр өгөөжийг иргэд хүртэх эрхтэй, цаашид засгийн газар илүү хүртээх тал дээр анхаархыг хүсэж байна.