2021.02.22
ШӨХТГ Б.Бат-Эрдэнэ барилгын салбар дахь асуудлуудын талаар салбарын сайдтай ярилцлаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр Барилга, Хот Байгуулалтын Сайд Б.Мөнхбаатартай уулзаж дараах асуудлуудыг хөндөн ярилцлаа.
Барилгын компани өөрөө контор, СӨХ-ыг байгуулдаг. Ашиглалтын хэвийн байдлыг хангуулах 3 жилийн хугацаандаа ажиллуулж байгаад татан буулгадаг, шилжүүлдэг асуудлыг шийдвэрлэх.
- Барилгын компани бартерээр орлуулан ажил гүйцэтгүүлдэг. Энэ нь орон сууц давхардан зарах, хоорондоо шүүхдэх гэх мэт үндэслэл болдог ба хэрэглэгч голд нь хохирч үлддэг асуудлыг шийдвэрлэх
- Стандарт, чанарын шаардлага хангаагүй барилгын материалын худалдаалалт их байдаг. Үүнээс улбаалан барилгын дотоод агаарын орчин өвчин үүсгэгч болон хувирдаг асуудлыг шийдвэрлэх
- Ипотек зээлтэй хамааруулан төрөөс гарч буй шийдвэрийг үндэслэн барилгын үнийн хөөрөгдөл асуудлыг шийдвэрлэх
- Барилгын лифт стандарт, чанарын асуудлыг шийдвэрлэх
- Барилгын батлагдсан зураг төслийн дагуу барилгыг хүлээлгэж өгдөггүй асуудал
- Орон сууцны м2 хэмжилтээс үүдсэн асуудлуудыг шийдвэрлэх
- Барилга захиалгын гэрээг хийхдээ барилгын компани өөрийн эрх ашгийг түлхүү тулгаж байгуулдаг асуудлыг шийдвэрлэх.
Мөн түүнчлэн барилгын салбарт байгаа асуудлуудын талаар Барилга, Хот Байгуулалтын Яам, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрынхантай ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ хэлэлцлээ.