2021.01.28

Т.Энхтүвшин: Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.28\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас  2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

"Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг 100% дэмжиж байна. Монгол Улсын Загсийн газрын томоохон бүтээн байгуулалт. Түлш шатахуун бол ямар ч улсын стратегийн чухал бүтээгдэхүүн байдаг. Бид 30 шахам жил энэ асуудлыг ярьж байна. Нефть боловсруулах үйлдвэрийн дагалдах дэд бүтцийн ажил 2 жил хийгдэж байна. Төмөр зам, авто зам, орон сууц гэх мэт. Удахгүй Энэтхэгийн талаас ирээд хоолой татах, ус татах, төхөөрөмжөө оруулж ирэх гэж байна. Түүнээс бид хууль, эрх зүйн орчныг нь бүрдүүлэх шаардлагатай. Ингэж байж ажил хурдан явна. 

Газрын тосыг татах хоолойг Тамсагаас татна. олон аймаг, сумын газар нутгаар дамжина. Тиймээс орон нутгийн удирдлагуудад хариуцуулсан заалт орсон уу? хайгуул, олборлолт явуулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн заалт хуульд орсон. Тиймээс хайгуултай холбоотой олон эсэргүүцэл үүсэх учраас зохицуулах асуудал орсон уу?"

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn