2021.01.22
Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийг хэлэлцлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.22/ нэгдсэн хуралдаанаар "Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай" хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Монгол Улсын Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зорилт дэвшүүлж, Засгийн газрын 2017 оны 59 дүгээр тогтоолоор Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт, жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Өнөөгийн байдлаар үйлдвэрийн инженерчлэл, зураг төсөл боловсруулах ажил үргэлжилж, технологийн байгууламжуудын лиценз эзэмшигчдийг сонгон шалгаруулах ажил хийгдэж байгаа. Технологийн бус байгууламжийн барилга угсралтын ажил гүйцэтгэх компанитай гэрээ байгуулж, барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаж байгаа юм байна.
Монгол Улсад анх удаа газрын тос боловсруулах иж бүрэн үйлдвэр байгуулж байгаа тул гаднын инженер, техникийн ажилтнууд үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцох шаардлага үүсэж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:
Үйлдвэржилтийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүү Т.Аубакир танилцууллаа.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn