2021.01.26
Ж.Ганбаатар: Газрын тосны үйлдвэр эдийн засгийн үр өгөөжөө хэзээ өгөх вэ?
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.26/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Засгийн газар 2021.01.20-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
"Бид газрын тосны үйлдвэртэй болох нь чухал. Гэхдээ ямар ч хамаагүй үнээр үйлдвэртэй болно гэвэл буруу. Тиймээс Эдийн засгийн байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэж байна. Эдийн засгийн талаас нь хөрөнгө оруулалтаа хэзээ нөхөж дуусах вэ?
Ашиглалтад орсноос хойш 8-10 жил үү? өнөөдрөөс хойш 8-10 жил үү? Хэзээ бид дотооддоо үр өгөөжөө үзэх вэ?
Дорнодын түүхий эдэд зориулсан үйлдвэр байна гэж та бүхэн хэлж байна. Өөр үйлдвэрлэлийн тосоор бүтээгдэхүүн гаргаж болох уу? Нөөц дууссан тохиолдолд яах вэ?"
Түүний асуултанд Ажлын хэсгийн гишүүн хариуллаа.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn