2021.01.22
Ц.Цэрэнпунцаг: Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих хуулиа шуурхай хэлэлцэн батлах шаардлагатай
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.22/ нэгдсэн хуралдаанаар "Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай" хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:
"Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэ хуулийн төсөл их чухал төсөл. Тиймээс яаралтай шуурхай хэлэлцээд батлаад явах ёстой юм. Учир нь цар тахлаас үүдэлтэй хүндрэл эдийн засаг, бизнесийг хүнд байдалд оруулж байна. Бид яаралтай эдийн засгаа сэргээх шаардлагатай. Энэ төслийн хамгийн гол зүйл нь богино хугацаанд бүтээн байгуулалт хийгдэж, 7000 орчим ажлын байр бий болох юм байна.
Ажлын байрыг бий болгохын тулд цар тахлын эсрэг вакцин ирэхээр хүмүүс хэвийн ажил амьдралдаа орно. Тиймээс ажлын байрыг бий болгож, тээврийн дэд бүтцийн ажлыг эхлүүлж 7000 хүнийг ч болов ажил орлоготой болгож, эдийн засгаа сайжруулах хэрэгтэй учраас шуурхай батлах хууль мөн.
Нэг зүйлийг анхаарах ёстой. Компаниуд Засгийн газраас анхнаасаа өрсөлдөх чадваргүй байж болохгүй. Тиймээс зөвхөн бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгө оруулалт, зээлийн хүүгийн төлөлт хойшлуулах, үндсэн төлөлтийг хойшлуулах гэх мэт жижиг зохицуулалт хийх болохоос дотоодоосоо мөнгө босгож ажиллах нь зүйтэй.
Тиймээс бүтээн байгуулалт, дэд бүтцийг шийдэж, ажлын байрыг шуурхай бий болгох нь зүйтэй юм."
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn