2012.03.20
Ойрхи Дорнодын хэтийн төлөв
- Одоо бүс нутагт эрч хүчээ авч байгаа лалын янз янзын урсгалыг дайсагнуулах механизмаар Тегераныг нөлөө бүхий нийслэлүүдийн цэсээс гаргаж болно. Одоо тус механизмыг Сирид хэрэглэж байна. Бахрейн ч нэг ёсны золиос болсон хэмээн үзэж болно.
Шинжээчид Сирийн байдлыг улс төрийн замаар зохицуулах боломжийг өөр өөрөөр үнэлж байна. Харин Дамаск бүс нутгийн үйл явдалд улс төрийн нөлөө үзүүлэх чадвараа алдсан гэж тэд санал нэгтэй дүгнэв. Сири улс нөлөө бүхий орнуудын клубаас гарсан.
Энэ нь дотоодын хүчин зүйлүүдээс болж үүссэн хямралын гарцаагүй үр дагавар юм уу эсвэл Сири улсыг одоо дайрч буй гадаадын хүчний зорилго юм уу? Эл асуудлаар шинжээчдийн санал зөрөв. «Оросын дуу хоолой» радиогийн тоймч Евгений Ермолаевын санаа бодлыг сонсогчиддоо сонирхуулжээ:
Тэргүүлэх улсуудын клубын гишүүдийн бүрэлдэхүүн өөрчлөгдсэн нь бүс нутгийн ирээдүйд гарцаагүй нөлөөлех «арабын хавар» гэгчийн нэгэн уршиг юм. Энэ үйл явц урьд өмнө эхлэсэн.
АНУ 2003 онд Иракийг эзлэж, түүнийг тэргүүлэх орнуудын эгнээгээс бүрмөсөн шахан зайлуулав. Эдүгээ Сири улсыг тэгэхийг оролдож байна. Египет хүнд байдалд оров. Тус улс улс төр, эдийн засгийн түвэг бэрхшээлийг давж чадахгүй бол бүс нутагт тэргүүлэх үүргээ алдаж мэднэ. Ливи араб дахины нэг ёсны өвчтөн болсон. «Арабын хавар» гэгч гаарсан үед Судан бутрасныг бараг анзаараагүй байна.Харин энэ нь араб дахиныг «өөрчлөн байгуулах» замаар хийсэн анхны алхам болсон шүү. Түүнээс гадна бутрах үйл явц бусад улсыг ч хамарч мэднэ. Салан тусгаарлах үзэл санаа Йемений өмнөд нутагт гаарав. Бүс нутгийн улс төрийн газрын зураг харсаар байтал өөчрчлөгдэж, урьдын хүчний харьцаа сүйдэж байна. Мэдээжээр улс бүрт тулгарсан асуудлыг бас ашиглаж байна. Тэр ч байтугай зарим улсад тулгарсан асуудлыг санаатайгаар хурцатгаж байна. Бүс нутаг бутрах даваанд хүрсэн. Ийм нөхцөлд ямар шинэ байшинг барих гэж байгаа юм бэ? Чухам энэ асуудлын тойронд бүс нутгийн төдийгүй олон улсын гол тулаан болно.
Шинжээч Виктор Надеин-Раевский дээрх санаа бодлыг хэсэгчлэн дэмжин хэлэхдээ «Ойрхи, Дунд Дорнодод явагдаж буй үйл явц гол хоёр хандлагтай. 1-рт бүс нутагт тэргүүлэхийн төлөө тэмцэж байна. 2-рт өрнөдийнхэн эрчим хүчний нөөцийг хатуу хяналтдаа авахын төлөө тэмцэж байна. Түүнчлэн нөлөө бүхий улсуудын клубын бүрэлдэхүүн өөрчлөгдсэн. Урьд хүч нөлөөтэй байсан улсууд сул дорой болж эсэвэл нэгдсэн улсын хувьд зөвхөн газрын зурагт тэмдэглэгдсэн байна. Үүний өмнө 2-р зэргийн үүрэгтэй байсан улсуудын нөлөө өргөжив. Эдүгээ Саудын Арави Турк улсууд бүс нутагт тэргүүлэхийн төлөө тэмцэж буй гол этгээдүүд болсон. Эдгээр хоёр улс бол АНУ-ын эртний найдвартай холбоотон гэдэгт анхаарлыг хандуулмаар байна» гэлээ.Иран бол бүс нутгийн урьдын тэргүүлэгчдээс үлдсэн ганц улс юм.
Гэвч түүнийг дайн хийлгүй шахан зайлуулах бололтой. Одоо бүс нутагт эрч хүчээ авч байгаа лалын янз янзын урсгалыг дайсагнуулах механизмаар Тегераныг нөлөө бүхий нийслэлүүдийн цэсээс гаргаж болно. Одоо тус механизмыг Сирид хэрэглэж байна. Бахрейн ч нэг ёсны золиос болсон хэмээн үзэж болно. Гэвч тус улсад гаднын хүчин байдлыг хурцатгахгүй байгаа учир улс төрийн замаар шийдвэрлэх боломж байсаар байна.Эцэст өрнөдийг эрчим хүчээр хангахад чухал бүс нутаг болон нефть тээвэрлэх чиг замыг АНУ-ын найдвартай анд нөхөдийн хяналтад шилжүүлж байна.
Байр сууриа хэвээр хадгалахыг оролдож буй дэглэмүүдийг устгаж байна. Сири улсын талаар тийм байна. Энэ бүс нутагт зориулсан хувилбар бие даасан санаа бодлыг тоохгүй. Иймээс бүс нутгийн ирээдүй балар бүрхэг болсон. Зориуд байгуулсан байгууламж эрт орой нэгэн цагт тогтворгүй болж унах юм. Тэгэхдээ орой биш удахгүй унах бололтой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.