2012.02.29
А.Меркель “Төмөр хатагтай”-н шийрийг заав
ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель Деммин хотноо намынхаа дэмжигчидтэй уулзах үдэшлэгт уригдсан аж. Цаг үргэлж түүний алхаа гишгээ, үйл хөдлөл нь хэвлэлийнхний анхааралд байдаг билээ. Энэ удаа ч тэднээс мултарч чадсангүй. Учир нь уг үдэшлэгийн үеэр шар айраг барьж явсан үйлчлэгч эрхэм канцлерын араас шилэн аягатай шар айргаа асгаж хувцсыг нь норгожээ. Гэсэн хэдий ч А.Меркель уг явдалд тэрбээр огт ач холбогдол өгөлгүй инээмсэглэж, бүр хувцсаа ч солилгүй тайзнаа гарч, дэмжигчдэдээ хандан үг хэлжээ. Барууны хэвлэлд хатагтай А.Меркелийн энэхүү үйлдлийг "Төмөр хатагтай"-н шийр заалаа хэмээн онцолсон байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.