Хятад улс Умард туйлыг эзлэхээр төлөвлөжээ
2012.02.08

Хятад улс Умард туйлыг эзлэхээр төлөвлөжээ

 
Хятад Дани улсаар дамжуулан  Умард туйлыг эзлэхээр төлөвлөжээ
  • Хятадын компаниуд өөрс¬дийн ажиллах хүчийг ий¬шээ оруулж ирснээр хята¬дууд Гренландад бүр мөсөн суурьшиж магадгүй.
  • Умард туйлыг эзэмших гэсэн Хятад улсын бодлогыг батлах өөр нэг нотолгоо бол тэд өөрсдийн мөс хагалагч флотыг барьж буй явдал.

Дэлхийн улс орнууд сүү­лийн жилүүдэд Умард туйлд гол анхаарлаа хандуулж бай­на. Дэлхийн дулаарал эр­чим­жиж байгаагийн улмаас энэ бүс нутаг ашигт малтмал, бусад нөөцийн том агуулах мэт болон хувирч байгаа билээ. Үүнээс болж дэл­хийн том гүрнүүдийн ашиг сонирхол зөрчилдөж, энэ тивийг улс орнуудын мөр­гөл­дөөний цэг болгох тө­лөв­тэй байна. Тэгвэл Умард туйлыг эз­лэх тэмцэлд газар зүйн хувьд огт хамааралгүй, өө­рөөр хэлбэл туйлын бус гү­рэн болох Хятад ч оролцож эхэл­лээ.

Хойд мөсөн далайд гарах гарцгүй Хятад улс ямар ар­гаар Арктикийн бүсийн тө­лөө өрсөлдөх юм бол? Ха­риулт их энгийн. Тус улс Ка­над, АНУ, Орос зэрэг Хойд туй­лын томчуудтай бие даан өр­сөлдөх чадваргүй орнуудад тус­лах замаар энэ газар нут­гийг эзлэх төлөвлөгөөтэй бай­на. Яг энэ зорилгоор хята­дуу­дын сонгож авсан бай бол Да­ни улс.

Дани улс Хятадыг туй­лын асуудлаар маргаан явуу­лахад илт дэмждэг. Хятад дахь Данийн Элчин сайд өн­гөрсөн намар “Хятад улс Умард туйлд шинжлэх ухаан, эдийн засгийн хууль ёсны ашиг сонирхолтой” хэмээн мэ­дэгдсэн. Дани улс Умард туйлын зөвлөлд Хятадыг баг­таахын төлөө тэмцдэг. Тус зөвлөлд Даниас гадна АНУ, Канад, Норвег, Орос, түүнч­лэн Швед, Финлянд, Исланд ордог аж.

Үүнээс гадна Данийн авто­номит газар нутаг болох Грен­ланд нь өгүүлшгүй их ашигт малтмалтай. Эдгээ­рийн ихэнх нь одоогоор мө­сөн хуяганд далдлагдсан бай­гаа. Гэх­дээ энэ бол давж гарш­гүй саад бэрхшээл биш. Учир нь байгаль, цаг уурын нөлөөгөөр мөсний талбай, хэмжээ эрс багасч байгаа тул ашигт малтмал олборлоход ямар ч саад учрахгүй.

Ямар ч байсан Гренланд нь өгөөшийн үүргийг маш сайн гүйцэтгэж, түүнийг нь дэл­хийн том гүрэн, Данийн бяц­хан Вант улсын холбоотон Хятад улс чадварлаг үмхэж байна. Дани, Хятадын хамтын ажиллагаа эхлээд хоёр орны ху­далдааг өргөжүүлэх замаар эхэлсэн бол одоо холбоотны ха­рилцаатай болжээ. Гэхдээ энэ­хүү нөхөрлөлийн гол зорилго нь мэдээж Грен­лан­дын ашигт малтмал юм. Грен­ланд бол идэвхтэй олборлолт явуулаагүй Умард туйлын цорын ганц бүс.

Тэгвэл Хятад улс Данийн суурь машин, эм, бэлдмэлийг их хэмжээгээр худалдан авч, “Maersk” фирмийн үйл­чил­гээг ашиглан чингэлгийн ачаа тээшийг зөөвөрлөдөг бол­­­­жээ. Өө­рөөр хэлбэл Хятад улс Да­­нийн эдийн засагт бо­лом­­жоо­роо тусалж байна гэ­сэн үг. Гэхдээ тус улс Гренлан­дын газар дорх баялгийг эзэм­шихийн төлөө өрсөлдөж буй цорын ганц улс биш. Данийн зах зээл дээр одоогоор Авст­рали, Британийн уул уурхайн компаниуд ноёрхдог. Эдгээр компани том биш ч өөрсдийн Засгийн газрын дэмжлэгийг авдаг юм байна.

Харин Гренландад Хя­тадын уул уурхайн томоохон ком­паниуд орж ирвэл тус арлын эдийн засагт хувь нэмэр болж, Данийн Засгийн газрын дэмжлэгийг хүртэх юм. Хятадын компаниуд өөрс­дийн ажиллах хүчийг ий­шээ оруулж ирснээр хята­дууд Гренландад бүр мөсөн суурьшиж магадгүй. Тэгээд эрс тэс уур амьсгалтай энэ арал нь норман-ви­кин­гүү­дийн удмынхан бус харин хя­та­дуудаар дүүрэх болно.

Умард туйлыг эзэмших гэсэн Хятад улсын бодлогыг батлах өөр нэг нотолгоо бол тэд өөрсдийн мөс хагалагч флотыг барьж буй явдал. Одоогоор Хятад улс ганцхан мөс хагалагч ажиллуулж бай­на. Гэхдээ 2014 он гэхэд най­ман мянган тонны усны түрц­тэй шинэ мөс хагалагч барих гэнэ. Энэ бол дөнгөж эхлэл.

Ер нь Умард туйлын нөө­ц­ийг эзэмшихийн төлөөх тэм­цэл улам эрчимжиж, цаа­шид Хятад улс голлох үүрэг гүйцэтгэх төлөвтэй байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.