2012.02.07
Дэвид Кэмерон ирэх сард АНУ-д айлчилна
Их Британы Ерөнхий сайд Дэвид Камерон ирэх гуравдугаар сард АНУ-д албан ёсны айлчлал хийхээр болжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзалт хийх тухай Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдэгджээ. Дэвид Камерон гуравдугаар сарын 13-14-ний хооронд АНУ-д айлчлах ба энэ үеэрээ хоёр орны стратегийн түншлэлийг улам дээд түвшинд хүргэх зорилго тавьж байгаа гэдгийг онцолжээ. Мөн Афганистан, Иран зэрэг Ойрхи Дорнодын тулгамдсан асуудлуудыг ярилцахаар төлөвлөсөн аж. Олон улсын ажиглагчид Их Британы Ерөнхий сайдын айлчлалыг Ираны асуудалтай холбон тайлбарлаж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.