НАТО-гийн тусгайгийнхан хоёр минутад 52 удаа суниадаг
2012.03.16

НАТО-гийн тусгайгийнхан хоёр минутад 52 удаа суниадаг

 
  • Тэнцвэл тусгай ангийн дэргэдэх мэргэжлийн дамжаанд хоёр шатлалтай сурна. 13 долоо хоногт цэргийн мэргэжил эзэмшээд, таван долоо хоног ганцаарчилсан болон тусгай ангийн бүрэлдэхүүнд бэлтгэл хийдэг.
  • Шалгаруулалт 10 км-ын маршаар эхэлнэ. Үүргэвч 18 кг, винтовк 4,5 кг бөгөөд 23 км-ыг 4 цаг 10 минутад туулах ёстой. 2-3 дугаар долоо хоногт ганцаарчилсан -маршыг газрын зурагтай, зураггүй хийж, тухайн нутагт зүг чигээ олж, заасан цэгт очно.
  • Энэ улсын тусгай анги Зэвсэгт хүчний агаарын десантын 25 дугаар бааз дээр 1996 онд байгуулагджээ.

НАТО-гийн тусгайгийнх-наас АНУ, Их Британи, Германых хамгийн сайн бэлтгэлтэй байдаг.

АНУ: Энэ улсын тусгай анги 1952 онд байгуулагджээ. Харин Вьетнамын дайны дараа /1983 он/ нэгдсэн командлал үүссэн байна. Тусгай ангид зөвхөн эрчүүдийг элсүүлдэг аж.

Тавих шаардлага:

-Америкийн иргэн, ял шийтгэлгүй

-Хоёр жил цэргийн алба хаасан

-I зэргийн түрүүчээс доошгүй цолтой

-Дунд сургууль төгссөн

-Оюуны коэффициент 110-аас дээш. Гадаад хэлийг төгс эзэмшсэн бол 100 оноо.

Биеийн бэлтгэлийн анхан шатны тест:

-Цэргийн хувцас, ботинк-той 50 метр сэлэх

-Хоёр минутад 52 удаа шалан дээр суниах

-Нуруугаараа хэвтэж байгаад хоёр минутад 62 удаа биеэ өргөх

-3200 метр зайг 14 мин 52 секундэд гүйх.


Шалгалт 21 хоног үргэлжилдэг. Тэнцвэл тусгай ангийн дэргэдэх мэргэжлийн дамжаанд хоёр шатлалтай сурна. 13 долоо хоногт цэргийн мэргэжил эзэмшээд, таван долоо хоног ганцаарчилсан болон тусгай ангийн бүрэлдэхүүнд бэлтгэл хийдэг.

Дараа нь 12 долоо хоног эрчимжүүлсэн бэлтгэл хийнэ. Сонсогчид хуурамч баримт бичиг үйлдэх, мөрдөн байцаалтын үеэр, мөн олзогдбол биеэ яаж авч явах, хэрхэн олзноос, мөрдлөгөөс зугтаах, маш хүнд орчинд амьд үлдэх зэрэг хичээл заалгаж, цэргийн 2-3 мэргэжил эзэмшдэг. Төгсөөд «Альфа» бүлэгт ордог.

х Британи 21, 22, 23 гэсэн гурван тусган хороотой. Цөм нь «SAS» /Special  Аir Services/ хэмээх агаарын десантын тусгай алба.

Английн анхны тусгай анги 1941 онд байгуулагдаж, 1941-1943 онд Умард Африкт олон ажиллагааг амжилттай явуулсан байна. Дэлхийн II дайны дараа тусгай ангиудыг тараасан ч Английн Зэвсэгт хүчний командлал сэргээжээ. Үүнээс хойш Малайз, Бруней, Оман, Йемен, Фолклэндийн арлууд, Борнео, Персийн булан гээд' Их Британийн дэгдээсэн бүх дайнд тусгайгийнхан оролцсон.

Тавих шаардлага:

-Сайн дурын

-Эр, эм ялгаагүй элсүүлдэг

-Офицерууд 22-34 настай, бусад нь 19-34 настай.

-Сүүлийн ажлын газрын тодорхойлолт сайн байх

-Олон удаа марш хийх тэсвэр хатуужилтай байх

Их Британи: Энэ улсын тусгай ангийн шалгаруулалт хамгийн аймшигтай. 120 хүн ороход бараг 90 хувь нь хасагдаж, үндсэндээ 12-15 нь л үлддэг аж. Гэхдээ маш энгийн бөгөөд санхүүгийн том зардалгүй байдаг.

Урьдчилсан шалгаруулалт дөрвөн долоо хоног үргэлжилж, хэдэн удаа марш хийдэг. Иймээс шалгуулагчид голдуу гүйх бэлтгэл хийн, зайгаа өдрөөс  өдөрт уртасгадаг. Дараа нь

өгдөг. Харин офицерууд удирдагч байж чадах эсэхээ бас шалгуулдаг.

Биеийнбэлтгэлийнанхан шатны тест:

-Бүрэн хувцас хэрэглэлтэйгээр 2,5 км зайд 13 минут гүйх.

-Мөн зайд ганцаараа 11,5 минут гүйх.

Тэнцэхгүйг нь шууд хасдаг. Дараа нь зэр зэвсэг, дүрэмт хувцас, хэрэглэлээ авч, Өмнөд Уэльсийн ууланд ор-ших сургалтын төвд очдог.

Шалгаруулалт 10 км-ын маршаар эхэлнэ. Үүргэвч 18 кг, винтовк 4,5 кг бөгөөд 23 км-ыг 4 цаг 10 минутад туулах ёстой. 2-3 дугаар долоо хоногт ганцаарчилсан маршыг газрын зурагтай, зураггүй хийж, тухайн нутагт зүг чигээ олж, заасан цэгт очно. Бүлгээр ЯВж болохгүй, зам, тээврийн хэрэгсэл ч ашиглахгүй. Бүлэгт дунджаар 120 хүн байх ч багийн бус хувь хүнд анхаарал хандуулдаг. Иймээс зөвхөн өөрийн хүчид найдах хэрэгтэй. Зааварлагч туслахгүй, гэхдээ саад болохгүй. Тэд зөвхөн хэрэгтэй мэдээллийг өгч, маршрутыг аюулгүй туулахад санаа тавьдаг. Сүүлийн долоо хоногт 25-28 км-т зургаан удаа ганцаарчилсан марш хийнэ. Үүргэвч /зэвсэггүй/ 20,4-25 кг жинтэй бөгөөд заасан цэгт ирмэгцээ аль нэг гадаад улсын бууг задалж угсрах, явсан газраа нарийвчлан дүрслэх зэрэг даалгавар биелүүлдэг.

Төгсгөлийн маршийн үеэр 25 кг үүргэвч үүрч, 64 км зайг 20 цагт туулна.

Эцсийн шатад үлдсэн 12-15 хүн тусгайгийнхны сур бэлтгэл хийнэ. Энд тусгай ажиллагаа явуулах, тагнуул хийх, хорлон сүйтгэх ажиллагааны талаар хичээл зааж, тактик, мин, шүхэр, галын бэлтгэл, эрсдэлтэй нөхцөлд болон олзонд биеэ авч явахад сургадаг. Англичууд өөрсдийн тусгайгийнхныг хэзээ ч бууж өгөхгүй, урвахгүй гэдэгт итгэлтэй байдаг. Бэлтгэлийн үеэр металл ч цуурахаар аймшигтай дуу чимээтэй газар сонсогчдыг орхих, төмөр замын рельсэд гавлах, бензин асган ил галын дэргэд орхих зэргээр аймшигтай сорьдог. Давсан нь шалгалтаа өгч, Бруней дэх сургалтын төвд зургаан долоо хоногийн турш ширэнгэн ойд хээрийн сургуулилт хийдэг. Сүүлийн үед хот, элсэн цөлд сургалт явуулдаг болжээ. Одоо агаарын десантын бэлтгэл хийж, 300 м өндрөөс шүхрээр үсэрнэ. Дараа нь ачааны контейнертэй цуг, зэвсэг үүрэн шөнөөр үсэрдэг.

Ингээд тэнцсэн эрчүүд «SAS »-ын нэг суманд жирийн цэргээр хуваарилагддаг. Харин цалинг хуучин цолоороо авна. Ийм аймшигт туршилтуудыг давсан хэрнээ алба хаах эхний жилийг туршилтын гэдэг. Бүлэгт дөрвүүлээ байх ба хорлон сүйтгэх, радист, орчуулагч, эмнэлгийн гээд өөр өөр мэргэжилтэй. Халагдах үедээ бүгд хос мэргэжил эзэмшдэг.

 

Герман: Энэ улсын тусгай анги Зэвсэгт хүчний агаарын десантын 25 дугаар бааз дээр 1996 онд байгуулагджээ. Офицеруүд 27-аас доош, унтер-офицерийнх 32-оос доош настай байна. Германы" тусгайгийнхан 38 хүртлээ алба хаадаг аж. Тэдний дүрэм нь Английн «8А8», АНУ-ын «Дельта»-гийнх дээр үндэслэсэн.

Шалгаруулалт, бэлтгэл дамжаа гурван сар үргэлжилж, дараа нь гурван жил тусгай бэлтгэл хийнэ. Дэлхийн аль ч оронд тусгайгийнхныг ийм удаан бэлтгэдэггүй. Тагнуул, хорлон сүйтгэх, буудлага, шүхэр, десантын, эмнэлгийн бэлтгэл, холбоо, ууланд, өвөл гээд маш хүнд нөхцөлд бэлтгэл хийж, хэд хэдэн цэргийн мэргэжил эзэмшсэний дараа л эрчүүд Германы тусгай ангийн бие бүрэлдэхүүнд багтдаг.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.