Цөмийн хаягдалыг аюулгүй булшлах аргын дэлхий нийт олоогүй байна
Хамгийн түгээмэл хэрэглэдэг арга бол газрын гадарга орчим болон газрын дунд гүнд (250-1000м) хадгалах арга юм.рон тусгай нотоор дуулаагүй.- Франц улс өөрийн орны болоод Англи, Япон зэрэг улс орнуудын цөмийн эрчим хүчний хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэлийг явуулж ирсэн туршлагатай. Гэвч,..
- Дэлхийн томоохон гүрнүүд шинэ гарц эрэлхийлсэн, олон эрдэмтэд цацраг идэвхит хаягдалийг хадгалах олон боломжит хувилбарууд санаачилсан байна.
Цацраг идэвхит хаягдлыг удаан хугацаанд, нарийн хяналтан дор ихэнх тохиолдолд газрын гадарга болон газрын гүнд мөн богино болон урт хугацаагаар хадгалах арга олон улсад түгээмэл хэрэглэгдэж байна.Цацраг идэвхит хаягдлыг бага (low level radioactive waste-LLW), дунд (intermediate-level waste-ILW), өндөр (high-level radioactive waste-HLW) эрсдэлтэй цацраг идэвхит хаягдал гэж ерөнхийд нь ангилдаг. Дээр дурьдсан эрсдэлийн зэрэг, хаягдлын цацраг идэвхийн байдал, эзэлхүүн хэмжээ, хаягдлын хэлбэр (хатуу, шингэн), хадгалах цооног байрлах газар нутгийн цаг агаар, геологийн бүтэц, онцлог зэргээс хамааран тохиромжтой арга технологийг хэрэгжүүлж байгаа. Гэхдээ одоогийн “булшлах” аргуудыг сайжруулах, улам боловсронгуй болгох талаар судалгаа идэвхитэй хийгдсээр л байна.
Хэрэглэгдэж буй түгээмэл аргууд
АНУ-ын "Yucca" ууланд цөмийн хаягдлыг булшилдаг
Хамгийн түгээмэл хэрэглэдэг арга бол газрын гадарга орчим болон газрын дунд гүнд (250-1000м) хадгалах арга юм. БНЧУ, Франц, Нидерланд, Испани, Швед, Англи зэрэг олон орон газрын гадарга орчим болон газрын дунд гүнд тусгаарлагч үе бүхий байгууламжыг барьсан байдаг. Тэд агуулах контейнерууд дүүрсэн үед битүүмжлэх, үл нэвтрэх мембран үе, байгалийн тусгаарлагч чулуулгууд, өнгөн хөрсөөр бүрж, зарим төрхөөрөмжүүдэд тохиолдож болох эрсдэлүүдээс сэргийлэх зорилгоор ус чийг хатаах болон хий зайлуулах, сэлгэх системтэйгээр хийдэг. Энэ төрлийн контейнерууд ойролцоогоор 30 жил хүртэлх хагас задралын үе бүхий бага (LLW) болон дунд зэргийн (ILW) эрсдэлтэй хаягдал хадгалах зориулалттай бөгөөд мөсөн гол, газар хөдлөл, геологийн тогтоцын шилжилт зэргийг тооцоолсон байх шаардлагатай.
Харин газрын гүн дэх байгууламжуудын хувьд өндөр (HLW) эрсдэлтэй хаягдлыг тухайн газрын геологийн онцлог, хаягдлын эрсдэлийн зэрэг, хаягдлын төрөл гэх мэт голлох хүчин зүйлсийг харгалзан гадаргаас дотогш тодорхой гүнд (250-1000 м), инженэрийн болон байгалийн тусгаарлагч “жийрэг” үеүүдийг байгуулдаг ажээ. Гэвч, өнөөгийн байдлаар, газрын гүний усны урсац, түвшингийн өөрчлөлтүүд, хөрсний шилжилт хөдөлгөөн зэрэг байгалийн хүчин зүйлс, газрын гүнд хийх өрөмдлөг болон технологийн зарим дутагдалтай байдлаас шалтгаалж 1000 м-ээс гүнд үйл ажиллагаа явуулах нь бэрхшээлтэй, харьцангүй эрсдэлтэй, өртөг өндөртэй хэвээр байгаа тул тэр бүр түгээмэл хэрэглэх боломж хомс байна.
Аргентина, Австрали, Белги, Финланд, Япон, Нидерланд, Швед, Шинэ зеланд, АНУ зэрэг улс орнууд өөрийн онцлогт тохирсон байгууламжуудтай бөгөөд урт хагас задралын үе бүхий өндөр эрсдэлтэй хаягдлыг удаан хугацаагаар хадгалах найдвартай материал гарган авахаар олон чиглэлт судалгаа хийж байна.
Өнөөгийн байдлаар, хаягдал хадгалах материалаар урт хугацааны турш хөрсний уснаас үзүүлэх нөлөө, дэлбэрэлтэд тэсвэртэй учир зэсийг хамгийн өргөн хэрэглэж байна. Мөн өндөр чанарын зэвэрдэггүй ган, металл хайлшуудыг хэрэглэж эхлээд байгаа аж. Гэвч өндөр эрсдэлтэй цацраг идэвхит хаягдлийг аюулгүй болох хүртэл олон мянган жилийн хугацаагаар аюулгүй хадгалах технологи өнөөг хүртэл шийдэгдээгүй байна. Жишээлбэл 1950-аад оны үед АНУ өндөр эрсдэлтэй хог хаягдлыг газрын дунд булшилсан боловч 1990-ээд оны эхээр цооногуудын бараг тал нь цоорч, хөрсний усанд нэвтчиж эхэлсэн нь тогтоогдсон байдаг.
Боловсруулах, тээвэрлэх хэрэгсэлүүд ч цөмийн хаягдал болж хувирдаг
Цөмийн хаягдлыг агаараар тээвэрлэж байгаа нь
Франц улс өөрийн орны болоод Англи, Япон зэрэг улс орнуудын цөмийн эрчим хүчний хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэлийг явуулж ирсэн туршлагатай. Гэвч, боловсруулалтаас гарч буй хоёрдогч бүтээгдэхүүнээс 90% хүртэлх уран, 1% хүрэхгүй плутонум /plutonium/, үлдсэн хэсэг нь ахин боловсруулах боломжгүй, маш аюултай “шаар” гарч байна. Дээр дурьдсан дахин боловсруулалтаас гарган авсан ураныг ашиглах боломжтой гэх боловч мэдээлэл маш нууцлагдмал, туйлын эргэлзээтэй гэж хэлж болохоор юм.
Усаар тээвэрлэж байгаа нь
Боловсруулах үйлдвэрүүд рүү хаягдлыг газраар болон усан замаар хол замыг туулан тээвэрлэхээс өөр аргагүй байна. Гэвч тээвэрлэлтийн явцад, хөргөх системд доголдол үүсэх, террорист халдлагад өртөх эрсдэл үүсэхгүй гэсэн баталгаагүй. Цөмийн хаягдал тээвэрлэлтийн явцад дэлбэрсэн гашуун явдал ОХУ болон АНУ-ийн түүхэнд бий. Үүнээс үүдэн, АНУ зэрэг зарим улс орнууд цацраг идэвхит хаягдлаа станцын орчимд булах, илүү найдвартай арга олтол, хөргөөр бүхий усан санд түр хадгалах арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна. Гэвч, хөргөлтийн явцад усан санг сэлгэх шаардлагатай болдог бөгөөд цацраг идэвхийн агууламж бүхий олон мянган куб метр усыг хэрхэн шүүж, хааш юүлдэг вэ гэсэн асуулт урган гарч ирнэ.
Цацраг идэвхит хаягдлын тээвэрлэх, боловсруулах, хадгалах, хөргөх гээд бүх процесст хэрэглэгдсэн зүйл ч мөн л энэ төрлийн хаягдал болон хувирдаг гэвэл наад зах нь тээвэрлэсэн төхөөрөмж, боловсруулсан техникүүд, хөргөлтийн ус бүгд хаягдал гэсэн үг болж таарна.
Галт тэргээр тээвэрлэж байгаа нь
Мөн түүнчлэн боловсруулалт явцад гарч буй хий хэлбэрийн хаягдлыг шүүх төгс технологийг шийдэгдээгүй байна. Энэ нь юу юунаас илүү аюултай бөгөөд хий хэлбэрийн хаягдал агаарт дэгдэн, хэдийгээр тун нь шууд үхэлд хүргэхгүй ч дэлхий аль ч өнцөгт салхиар хүрч болохоор байна. Энэ мэтчилэн дурьдвал, хариулт нэхсэн олон асуудал урган гарч, олсоноосоо илүү өртөг шаардаж, олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарах болсон тул Герман, Белиги, Италы зэрэг орнууд цөмийн энергийн хэрэглээг шатлан бууруулахаа амлаад байгаа билээ. Гэтэл, нэгэнт баригдсан үйлдвэрүүд, түүнээс эрчим хүчний хувьд хараат бусад төрлийн үйлдвэр, хэрэглэгчидийн хэрэгцээг юугаар орлуулах билээ. Хамгийн гачилантай нь үйлдвэрүүдийг хаасан ч хаягдалийг асуудал хэвээр үлдэх нь тодорхой.
Хаягдал булах хэд хэдэн аргыг дэлхий нийт өмнө нь туршиж, бүтэлгүйтэж байлаа
Дэлхийн томоохон гүрнүүд шинэ гарц эрэлхийлсэн, олон эрдэмтэд цацраг идэвхит хаягдалийг хадгалах олон боломжит хувилбарууд санаачилсан байна. Эхний дэвшүүлсэн хувилбар нь Сансарын уудамд хаягдлыг хөөргөх санааг 1970 оны сүүл 1980 аад оны эхээр НАСА анх санаачилсан боловч хэт өндөр өртөг, сансарын төхөөрөмжинд тохиолдож болох эрсдэлээс үүдэн дэмжлэг аваагүй байна.Дараагийн хэрэгжиж болохуйц гэж тооцогдож байгаа санаа нь Газрын гадрагаас олон зуун метрийн гүнд 1 метрээс бага диаметр бүхий бентонит болон аспхалт (asphalt) зэрэг материалаар бие биенээсээ тусгаарлагдсан гүний цооногуудад хаягдлыг байрлуулан өнгөн хэсгийг 2 км хүртэл зузаантайгаар битүүмжилж “булшлах” санаачлагыг АНУ, Их Британи, Швед, ОХУ, Австрали, Дани зэрэг орнууд гаргасан боловч судалгаа бүрэн бус, өндөр өртөгтэй зэрэг шалтгаанаас Финланд, АНУ зэрэг улсууд түр түтгэлзүүлэхэд хүрээд байгаа ажээ.
Бага болон дунд зэргийн эрсдэлтэй хаягдлыг задгай далайд хаях санаачлагыг АНУ, Япон, Орос, өмнөд Солонгос, Белги, Франц, Итали зэрэг улс орнууд, мун түүнчлэн өндөр эрсдэлтэй хаягдлыг далай ёроолд булшлах санааг Швед, Их Британи гарган олон жилийн турш хэрэглэсэн байдаг бөгөөд далайн гүн 30 гаруйхан жилийн өмнө хаясан хаягдлын битүүмжлэл алдагдсан, торхууд урвалд идэгдсэн тохиолдлууд нэг бус удаа бүртгэгдсэнээр олон улсын эсэргүүцэлтэй тулгарч НҮБ 1993 оноос далайд тухай төрлийн хог хаягдал хаяхыг хориглосон байна.
Ингээд шинэ аюул багатай аргыг эрэлхийлсэн бөгөөд цацраг идэвхит хаягдлыг туйлын мөсөн хадгалах талаар судалж эхэлсэн байна. Ийм төрлийн хаягдал өөрөө зохих хэмжээний дулаан ялгаруулах бөгөөд, энгийнээр хэлбэл орчимийн мөсөн давхарга гэссэнээр хаягдал өөрөө доош сууж зохих гүнд хүрээд тэндээ булшлагдах учиртай. Антарктит мөсөнд өндөр эрсдэлтэй хаягдлыг булшлах санааг анх АНУ дэвшүүлсэн боловч 1959 онд Антаркитийн гэрээнд нээгдсэн болон хил залган оршдог улс орнуудын зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсанаар 1980 оноос хойш энэ тухай ахин сөхөгдөөгүй байна.
Шингэн хэлбэрийн цацраг идэвхит хаягдлыг геологийн тодорхой нөхцөлийг бүрдсэн хөрсний үе давхаргад шууд нэвчүүлэх аргыг хэрэглэж ирсэн туршлага байдаг. Нэвчүүлэх гүн болон геологийн бүтцийг сонгохдоо нэвчих чадвар сайтай, нүх сүвэрхэг сийрэг чулуулгуудтай, дээд болон доод давхарга нь байгалийн тусгаарлагч болохуйц үеэс бүрдсэн, босоо эсвэл хэвтээ шилжилт хөдөлгөөн багатай байх нь зохистой гэж үздэг байна. Энэ аргийг ОХУ Красноярск (26), Томск (7) зэрэг хэд хэдэн газарт 40 орчим жил хэрэглэсэн байдаг бол, АНУ Тэннэссээ мужийн Оак Ридгэ үндэсний лабораторт хэрэглүүлж байсан гээд нэрлэвэл маш олон жишээг дурьдаж болох юм.
Харамсалтай нь хүйтэн дайны үед шингэн хэлбэрийн хаягдлыг нуур болон хиймэл цөөрөмд шууд цутган шороо болон чулуугаар дарж, хатуухан хэлэхэд маш эрсдэлтэй бүдүүлэг аргийг хэрэглэж баримт ОХУ, АНУ улсад нэг биш байдаг. Энэ нь өнөөг хүртэл тухайн нутаг дэвсгэрийн байгаль орчин, хүн амийг хордуулсаар байна.
Энэ мэтчилэн дурьдвал, цацраг идэвхит материалтай холбоотой, түүнээс зөвхөн хаягдалтай холбоотой ямар олон асуудал урган гарч болохыг тойм боловч харж болохоор байна.