Цөмийн хаягдал хадгалах хамгийн найдвартай, аюулгүй арга гэж байдаггүй
2011.09.19

Цөмийн хаягдал хадгалах хамгийн найдвартай, аюулгүй арга гэж байдаггүй

Манай улсын нутаг дэвсгэрт цөмийн хаягдал булшлах асуудлыг АНУ, Япон болон гадны орнууд маш их сонирхож байна. Энэ дагуу гэрээ хэлцэл хийгдсэн хэмээн гадны хэвлэлээр шуугиж байгаа ч манай албан тушаалтнууд үгүйсгэсээр байгаа билээ. Харин цөмийн хаягдал гэж чухам юу болох, ямар үр дагавартай талаар бид төдийлөн мэддэггүй. Иймээс цөмийн хаягдлын талаар мэдээлэл хүргэе.


Цөмийн хаягдал гэдэг нь өндөр агууламжийн радионуклоид агуулсан, цаашид ашиглах боломжгүй, төрөл бүрийн материал, эдлэл, биологийн объектууд юм.

 

Хамгийн их гардаг цөмийн хаягдалд боловсруулсан цөмийн түлш ордог. Үүнийг дахин боловсруулахын өмнө идэвхжлийг нь бууруулах зорилгоор хэд хоногоос хэдэн арван жилийн турш хадгалах шаардлагатай байдаг аж. Хэрвээ хадгалах дэглэм алдагдвал гамшгийн хэмжээнд хүрэхүйц ноцтой асуудал учруулдаг. Өндөр идэвхжлийн хольцоос нь цэвэрлэсэн шингэн, хийн хэлбэртэй цөмийн хаягдлыг агаарт болон усанд шууд хаядаг. Харин өндөр идэвхт шингэн цөмийн хаягдлыг тусгай саванд давсны уусмал байдлаар хийж, хөрсний уснаас дээш, газарт булж хадгалдаг. Түүнчлэн хатуу хаягдлыг цемент, битум, шил, зэвэрдэггүй ган контейнерт булшилдаг байна. Ингэхдээ хэдэн арван жилээр хадгалах хаягдлыг траншей болон гүнзгий бус инженерийн байгууламжид, харин хэдэн зуун жил хадгалахыг газар доорх боловсруулалт, давс-ны давхарга, далайн ёроолд булшилдаг. Гэхдээ цөмийн хаягдлыг хадгалах хамгийн найдвартай, аюулгүй арга өнөө хэр нь олдоо-гүй л байна.

Нүүрсний үнс цацраг идэвхт чанартай

Хүний үйл ажиллагаанаас цөмийн хаягдал бий болох хэд хэдэн эх үүсвэр бий.

Цацрагийн байгалийн эх үүсвэр. Байгалиасаа цацраг идэвхт чанартай зарим төрлийн бодис байдаг. Эдгээр бодисын ихэнхэд нь удаан хугацаагаар амьдрах чадвартай калий-40, рубидий-87, уран-238, торий-232 зэрэг цөм агуулагддаг.

 

Нүүрс. Нүүрс ч бас уран, эсвэл торий зэрэг цацрагт цөмийн бага хэмжээний найрлагатай. Гэхдээ эдгээр элементүүд нүүрсийг газрын хөрсөнд байхад нь дундаж агууламжаасаа бага байдаг. Харин үнсний тоосонцорт эдгээр агууламж өсдөг. Яагаад гэвэл эдгээр элементүүд бараг шатдаггүй. Нүүрсний үнс цацраг идэвхийг маш бага хэмжээгээр агуулдаг ч агаарт үлдэж, амьсгалаар хүний биед ордог тул аюултай.

 

Нефть, хий. Нефть, хийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд радий болон түүний задралууд агуулагддаг. Мөн нефть боловсруулах үйлдвэрүүдийн пропаны үйлдвэрлэлийн хэсэг хамгийн цацраг идэвхт газрын нэгд тооцогддог.

 

Ашигт малтмал баяжуулахад гарсан хаягдалд байгалийн цацраг идэвхт бодис агуулагдах нь их. Мөн эмнэлэг, цөмийн хаягдлын үйлдвэрлэлд альфа-, бета-,  нейтрон эсвэл гамма туяаны эх үүсвэр ч агуулагддаг.

Цементтэй хольж хадгалдаг

 

Тээвэрлэж байгаа нь

Цөмийн хаягдлыг хадгалахад дараах арга хэмжээнүүдийг ав-даг.

Урьдчилсан  боловсруулалт. Энэ бол хаягдлыг ялгах анхан шатны үйл ажиллагаа юм. Үүнд хаягдлыг цуглуулж, химийн бүрэлдэхүүнийг нь зохицуулж, идэвхгүйжүүлэх зэрэг орно. Энэ шат маш чухал. Яагаад гэвэл хаягдлын урсгалыг ялгах хамгийн сайн боломж нь урьдчилсан боловсруулалт юм.

 

Цөмийн хаягдлыг боловсруулах дараагийн шат нь хаягдлын аюулгүй, хэмнэлттэй байдлыг нэмэгдүүлэхэд оршино. Хаягдлыг багасгаж, радионуклоидыг арил-ган, найрлагыг өөрчлөхийн тулд шатаах, эсвэл хатуу, хуурай хаягдлыг нягтаршуулах, шингэн хаягдлыг ууршуулах, шүүх,, эсвэл ионын солилцоонд оруулах, хиймийн бодисыг тунгаах зэрэг аргуудыг ашиглана.

 

Ангижруулах. Энэ шатанд ирээд цөмийн хаягдал нь зөөх, тээвэрлэх, хадгалах, булшлах боломжтой болдог.

 

Булшлах. Энэ шат нь аюулгүй байдлыг бүрэн хангасан, хадгалалтын удаан хугацааны ажиглалт, техникийн үйлчилгээ шаардагдахгүй төхөөрөмжид цөмийн хаягдлаа байрлуулахыг хэлнэ.

 

Дунд зэргийн идэвхтэй цөмийн хаягдлын агууламжийг багасгаж, хоргүйжүүлдэг. Үүний дараа цементтэй хольж, хатуу зуурмаг үүсгээд металл бөмбөрцөгт хийдэг. Харин өндөр идэвхт цөмийн хаягдалд түр хадгалахад зориулж боловсруулсан цөмийн түлшний сав, цаашид хэрэглэхийн өмнө изотопыг задруулах зориулалттай хайрцаг зэргийг ашигладаг.

Цөмийн хаягдал булшлах асуудал маргаан дагуулдаг

Цөмийн хаягдлыг гүн, эцэслэ» булшлахад тохиромжтой газрыг өдгөө олон оронд судалж байна. Энэ асуудлаар Швейцарийн Гримзеле олон улсын судалгааны лаборатори ажилладаг аж. Шведед гэхэд KBS-3 технологийг ашиглан хэрэглэсэн түлшийг шууд булшлах асуудал яригдаж байна. Тус улсын парламент үүнийг аюулгүй хэмээн үзжээ. Германд цөмийн хаягдлыг байнга хадгалах газрыг хайх асуудлаар маргаан үүсээд байгаа бөгөөд Вендланд бүсийн Горлебен тосгоны иргэд үүнийг эрс эсэргүүцэж байгаа аж. Энэ газрыг 1990 оноос өмнө цөмийн хаягдал булшлахад хамгийн тохиромжтой хэмээн үзэж байжээ. АНУ-ын засаг захиргаа Невада мужийн Юкка-Маунтин гэх газар өндөр идэвхт цөмийн хаягдлыг булшлахаар сонгосон ч нутгийн иргэд хүчтэй эсэргүүцсэний улмаас маргаан-тай хэвээр байгаа аж. Яг ийм асуудлаар Австрали, Орос зэрэг орнуудад санал тавьсан ч Австралийн засаг захиргаа саналаас татгалзжээ.

 

Далайн гүн, тэнгисийн ёроолд ч цөмийн хаягдлыг булшлах төсөл яригдаж байна. Энэ төсөл нь цөмийн хаягдлыг булшлах талаар олон улсын түвшин дэх таагүй асуудлыг шийдвэрлэж чадах ч Европ, Хойд Америкийн иргэд экологийн гамшигт хүргэж болзошгүй хэмээн болгоомжилж байгаа аж.

Цөмийн аюулд өртсөн газар дэлхийн өнцөг булан бүрт бий

2011 оны гуравдугаар сард «Фукушима-1» атомын цахилгаан станц дэлбэрсэн нь олон нийтэд түгшүүр төрүүлсэн ч хүн төрөлхтөнд энэхүү осол ямар аюул учруулдгийг тэр бүр мэдэхгүй.

Радионуклоид нь байгаль орчин болон хүн, амьд организмыг хордуулдаг хамгийн аюултай зургаан бодисын нэг. Гэвч яг ийм аюултай орчин дэлхийн өнцөг булан бүрт аль хэдийнэ үүсчээ.

Хэнфорд (АНУ)

Вашингтон мужийн Хэнфордын цогцолбор нь Нагасаки хотод туршсан анхны атомын бөмбөгийг боловсруулах АНУ-ын төслийн бүрэлдэхүүнт хэсэг байсан юм. Хүйтэн дайны үед энэхүү цогцолбор Америкийн цөмийн зэвсгийн 60 мянган нэгжийн ихэнхийг плутониорх ангадаг байлаа. Өдгөө ашиглалтаас гаргасан гэдэг ч урьдын адил хамгийн бохир бүсийн нэг хэвээр байна. Энэ газар 53 сая галлон шингэн, 700 мянган куб метр хатуу хаягдалтай, 517 км квадрат цацрагаар халдварласан газар доорх устай аж.

Газар дундын тэнгис

фийнхан цацраг идэвхт аюултай хог хаягдлыг тэнгист хаядаг байсан тухай яриа байдаг. Италийн «Легамбиенте» төрийн бус байгууллагын таамаглалаар бол 1994 оноос Газар дундын тэнгисийн усанд хортой, цөмийн хаягдал тээвэрлэж явсан 40 шахам онгоц алга болжээ. Хэрвээ энэ үнэн бол Газар дундын тэнгисийн сав газар бохирдох аюултай дүр aypar харагдаж байгаа юм.

Сомалийн эрэг

Италийн мафиуд зөвхөн өөрсдийнхөө бүсээр тогтохгүй улсын хамгаалалтгүй үлдсэн Сомалийн хөрс, усыг цөмийн хаягдал булшлахад ашиглаж байна гэсэн мэдээлэл гарах болжээ.  Тэд 600 сав цөмийн хаягдлыг энд хадгалсан ажээ. НҮБ-ын төлөөлөгчдийн тогтоосноор эдгээр хаягдал 2004 оны цунамигаар эрэг дээр гарч ирсэн бус, аль 1990-ээд онд булшилсан байх магадлалтай гэнэ.

«Маяк» (ОХУ)

Оросын зүүн хойд хэсэгт орших «Маяк» үйлдвэрлэлийн цогцолбор 10 жилийн турш цөмийн материал үйлдвэрлэгдэж байгаад 1957 онд дэлхийн түүхэн дэх хамгийн ноцтой осол гаргасан юм. Дэлбэрэлтийн улмаас сая шахам тонн цөмийн хаягдал цацагдаж, нийт газар нутагт халдварлажээ. Энэ талаар төр засаг 1980-аад оныг хүртэл нууцалсан байна. 1950-иад оны эхээр комбинатын хог хаягдлыг ойролцоох нутагт болон Карачай нууранд хаядаг байжээ. Шинжээчид энэ нуурыг дэлхийн хамгийн их цацраг идэвхт газар хэмээн тогтоосон.

Селлафилд (Их Британи)

Английн баруун эрэгт байрлах Селлафилд эхэндээ атомын бөмбөгийн үйлдвэр байсан ч хожим нь худалдааны салбар болжээ. Энэ үйлдвэрийн ашиглалтаас гаргах явцад таагүй асуудал үүсч, барилгын гуравны хоёр хэсэгт нь цөмийн хаягдал урсчээ. Энэ үйлдвэрээс өдөр бүр тэнгист найман сая литр цацрагаар халдварласан хаягдал урсдаг. Үүний улмаас Ирландын тэнгис дэлхийн хамгийн их цацраг идэвхт бодисын тэнгис болжээ.

Сибирийн химийн үйлдвэр (ОХУ)

Сибирьт цөмийн хагдлын 40 гаруй жилийн нөөцийн химийн үйлдвэрийн объект  байрладаг. Энэ шингэн хаягдлыг усан санд ил хадгалдаг бол задгай саванд 125 мянган тонн хатуу материал агуулдаг. Мөн газар доорх агуулах нь гүний усанд цацраг идэвхт бодис урсгах магадлал өндөр юм байна. Салхи, бороо ойролцоох газар нутгийг бохирдуулж, түүнд амьдарч буй амьд амьтдыг халдварлуулж байна.

Семипалатияы полигон (Казахстан)

Цөмийн зэвсгийн туршилт хийгдсэн газраар өнөөгийн Казахстаныг нэрлэж болно. Зөвлөл-тийн үед энд 700 мянган хүн аж төрдөг байсан ч атомын бөмбөг бүтээх төслийн дагуу энэ газрын олгожээ. 1949-1989 онд энд 456 туршилт явуулсан ч цацрагийн тархалтыг нууц хэвээр үлдээсэн байна. Шинжээчдийн үзсэнээр эдгээр туршилтаас болж 200 мянган хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учирчээ.

Майлуу-Суу (Киргиз)

Блэксмитийн хүрээлэнгийн 2006 оны баримтаас үзэхэд Киргиз улсын Майлуу-Суу хэмээх газар дэлхийн хамгийн их бохирдсон хотоор нэрлэгджээ. Тус хот атомын бөмбөг, эсвэл цахилгаан станцаас болж цацраг туяанд хордоогүй. Харин технологийн үйл явцад хэрэгтэй материалын олборлолтоос болж ийм байдалд хүрчээ. Энэ дүүрэг уран олборлох, боловсруулах үйлдвэр байгуулсан ч өдгөө 1.96 сая гаруй куб метр ураны үлдэгдэл хаягджээ. Тус дүүрэг мөн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд ор-дог тул байгалийн ямар нэгэн ноцтой гамшиг тохиовол гол усыг бохирдуулж болзошгүй байгаа аж.

Чернобыль (Украин)

Чернобылийн атомын цахил-гаан станцын дэлбэрэлтийн уршгаар цацраг туяанд зургаан сал хүн өртөж, 4-93 мянган иргэн амиа алдсан. Энд цацрагийн ялгаралт Хирошима, Нагасакийн бөмбөгдөлтийн үеийнхээс 100 дахин давжээ. Белорус улс цацрагийн 70 хувийг «залгисан»-ы улмаас  ард иргэд нь хорт хавдрын өвчлөлд нэрвэгдсэн байна.

Фукушима (Япон)

2011 оны газар хөдлөлт, цунамийн улмаас дэлбэрсэн «Фукушима-1» атомын цахилгаан станц олон хүнийг амьдрах оронгүй, эрүүл мэндгүй болгож байна. Одоогоор ослоос учирсан хор хохирол бүрэн тодорхой болоогүй ч ирээдүй хойч маань үүний үр дагаврыг амсаж болзошгүй байдалд оржээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.