2020.12.16

Х.Нямбаатар: Хэвлэн нийтлэх эрхээ эдэлж байгаа хүн бүр дундаасаа хэвлэлийн зөвлөлтэй болно

Цаг үеийн асуудлаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатартай ярилцлаа. 

Х.Нямбаатар: 

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль хуульзүйн яаманд хоёр жил гацсан. Үүнийг агуулга нь бүх хүмүүс хэвлэн нийтлэгч гэх агуулгатай байгаа. Хэвлэн нийтлэх эрхээ эдэлж байгаа хүн бүр дундаасаа хэвлэлийн зөвлөлтэй болно. Энэ зөвлөл нь иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, тухайн редакц хүн гүтгэсэн, буруу мэдээлэл тараасан гэвэл түүнийгээ залруулах үүргийг тухайн хэвлэн нийтлэгчид үүрэг болгоно.