2024.09.11
Монголын Радиогийн түүхт 90 жилийн ойн арга хэмжээнд оролцлоо
Монголын Радиогийн түүхт 90 жилийн ойн арга хэмжээнд оролцож, дэлхийн сонорт Монгол Улсаа тунхагласан нэрт нэвтрүүлэгчид, найруулагчид, соёлын гавьяатуудынхаа мэндийг мэдэх, санан дурсах, үг сургаалыг нь сонсох завшаан тохиолоо.
Аавтай минь мөр зэрэгцэн ажиллаж, бүтээлцэж явсан эрхэм ах эгч нартайгаа уулзах бахдалтай сайхан байлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монголын нэрт нэвтрүүлэгч Жанцан багшаараа багшлуулах хувь тохиосон" хэмээн хайрт аавын минь алдрыг дуурсаж сонор мялаав. Өөрөө үгүй ч үйл хэрэг нь мөнх дуурсагдах хүний амьдрал үргэлжилсээр...
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан