Ж.Золжаргал: Олон нийтийн эрх ашиг гэдгийг юу гэж тодорхойлдог вэ, үүний эсрэг юм ярилаа гээд хязгаарласан ам хамхих,хязгаарласан заалт орчих вий
УИХ-ын чуулганы 2025.04.24-ний асуудлаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхиййллээ.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль буюу эрх чөлөөний тухай хууль байгаа. Тэгэхээр эрх чөлөөг яаж нэмэгдүүлээд хангачхав. Дээр нь маш их асуудал байна. Сэтгүүлч, мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллага түүнийг тодорхойлоод, үйл ажиллагааг нь хамгаалсан заалтууд орсон болохоор, эрх чөлөөг сайжруулчихлаа гэж харж байгаа юм шиг байна. Гэтэл нөгөө хэвлэн нийтлэх, үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх хүрээлэл өөр болчихсон. Энэ хүрээнд эрх чөлөөг хязгаарласан заалтууд харагдаад байна. Энэ үзэл баримтлалын ялгаа харагдаад байгаа юм.
Жишээлбэл, олон нийтийн эрх, ашиг сонирхлын төлөө мэдээллийг хэвлэн нийтлэхтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулах энэ агуулга, үзэл баримтлалд нь орсон. Өөрөөр хэлбэл юуг олон нийтийн эрх ашиг сонирхол гэдэг юм бэ. Үүгээрээ дамжуулаад цензур хязгаарлалт тавих, олон нийтийн эрх ашгийн эсрэг юм ярьж байна гэдэг хязгаарласан ам хамхих, заалт болчих юм биш биз.Бас ёс зүйг хуульчилсан, ёс зүйг энэ хэдэн мянган жилийн түүхтэй, уламжлал, шашин, гүн ухаантнууд тодорхойлдог, харин хэдэн хүмүүс сууж байгаад хууль дээр ёс зүйг тодорхойлохгүй.
Хуулийн үйлчлэх хүрээ нь яг хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг хамаарсан зохицуулсан, янз бүрийн субъектүүдийг хамруулж чадаагүй байна. Түрүүн дурдагдсан төрийн ба албаны нууцгэж байдаг. Төрийн байгууллагад нууц байгаа бол тэр нь төрийн нууц л байна. Албаны нууцад ямар нууц хамаарах вэ.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn