МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ, ЗЭВСЭГТ ХҮЧИН ХОЁР ГАВЬЯАТ, НЭГ ХОШУУЧ ГЕНЕРАЛ, ДӨРВӨН БРИГАДЫН ГЕНЕРАЛААР БҮЛ НЭМЛЭЭ
2025.03.21

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ, ЗЭВСЭГТ ХҮЧИН ХОЁР ГАВЬЯАТ, НЭГ ХОШУУЧ ГЕНЕРАЛ, ДӨРВӨН БРИГАДЫН ГЕНЕРАЛААР БҮЛ НЭМЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн зарлигаар Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 104 жилийн ойн өдөр Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний салбар хоёр гавьяат, нэг хошууч генерал, дөрвөн бригадын генералаар бүл нэмсэн билээ.

Төр түмэндээ хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлсэн салбарынхаа эрхэм хүмүүсийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн бэлтгэл хурандаа Шаравын Бямбаа, Зэвсэгт хүчний 341 дүгээр ангийн жолооч, гавьяат тээвэрчин, сургагч ахлагч Ганбаатарын Бямбажав болон Генерал цол хүртсэн;
Хошууч генерал Ч.Цогтжаргал;
Бригадын генерал Х.Батсайхан;
Бригадын генерал Д.Дугаррагчаа;
Бригадын генерал С.Баяр-Очир;
Бригадын генерал Ц.Буяндэлгэр
Та бүхнийг Монгол цэргийн Их хар сүлд өнө мөнхөд ивээж, Монгол цэргийн яруу алдар үеийн үед мандан бадрах болтугай.