2025.03.25
С.Эрдэнэболд: УИХ нь хууль тогтоох, хяналтын чиг үүрэг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /2025.03.24/-ний өдөр хуралдлаа. Хуралдаанаар сүүлийн өдрүүдэд үүсээд байгаа “хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан байж болзошгүй…” гэж үзэж байгаа асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийлээ.
Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Эрэдэнболд:
Бүх хэргийг "татаж авчраад, нөлөөлөх гээд” байгаа зүйл үгүй юм. Үндсэн хуулийн язгуур үнэт зүйлийг эсрэг үйлдэл байж болзошгүй нөхцөл байдал үүссэн, иргэдийн мэдэх эрхийг хангах ёстой учраас хуульд заагдсан хүрээнд тодруулга авч байгаа юм.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан