2020.12.07
Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт дэмжлэг үзүүллээ
Цар тахлын үед Эрүүл мэндийн яамнаас Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт дэмжлэг үзүүллээ.
Ковид-19 цар тахлын тархалт нэмэгдэж байгаа энэ үед УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад Яаралтай түргэн тусламжийн автомашин нэн шаардлагатай талаар Эрүүл мэндийн яаманд хүсэлт тавьсан байна.