"Баянзүрх дүүргийн хүнсний зах болон И-март худалдааны төвийн ажилчдыг шинжилгээнд хамруулсан"
2020.12.07

"Баянзүрх дүүргийн хүнсний зах болон И-март худалдааны төвийн ажилчдыг шинжилгээнд хамруулсан"

Баянзүрх дүүргийн хүнсний захаар ойрын хавьтал үйлчлүүлсэн талаар мэдээлэл гараад байгаа билээ.

Уг шалтгаанаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр Баянзүрх хүнсний зах болон И-Март дэлгүүрт халдваргүйжүүлэлт хийсэн гэдгийг эх сурвалж хэлсэн юм.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэнгээс тодруулахад "Баянзүрх дүүрэгт халдвар голомтлон гарсан. Тиймээс өдөр И-Мартын ажилчдыг тандалтад хамруулж, шинжилгээ авсан.

Баянзүрх дүүргийн хүнсний захын худалдаа эрхлэгчдийг мөн тандалт хийх зорилгоор шинжилгээнд хамрууллаа. Шинжилгээний хариуг ЭМЯ мэдээлнэ" гэлээ.

Ер нь хүнсний худалдаа эрхэлж буй худалдаачдыг бүгдийг нь шинжилгээ, тандалтад хамруулахаар зорьж байгааг нэмж хэлсэн юм.

УОК-ын эх сурвалжийн мэдээлснээр Баянзүрх захын ажилчид, лангуу түрээслэгч 230 хүнээс шинжилгээ авч эхэлсэн бөгөөд яг одоо 92 хүнээс сорьц аваад байгааг хэллээ.