Тэрээр 73 онд цэргийн захирагчаар, 68 онд квестор, гурван жилийн дараа эдилоор сонгогджээ. 62 онд преторын язгууртны хэргэм хvртэж Эртний Ромын аль нэг мужийн амбан захирагч болох эрхтэй болж удсангvй алс Испани мужийн амбан захирагчаар томилогдож эрх чөлөөг эрмэлзэгч иберийн омгуудыг байлдан эзлэжээ. Ю.Цезарь илvv их эрх мэдэлд хvрэх мөрөөдлөө биелvvлэхийн тулд тэр vеийн улс төр, цэргийн нөлөө бvхий зvтгэлтнvvд болох Г.Помпей, М.Красс (Спартакийн бослогыг дарсан жанжин) нартай 60 онд холбоо тогтоож тvvнийгээ удалгvй анхны гурвал болгон хувиргаж Ромыг бvхэлд нь захирах болж төрийн удирдлагад нөлөөллийн хvрээгээ хуваажээ.
59 онд Ю.Цезарь консул болсон vеэс Сенатын эрх мэдлийг хязгаарлаж эхлэжээ. Консулын бvрэн эрхийн хугацааг дуусгасны дараа эхлээд Цезальпиний, дараа нь Нарбоны Галли мужид амбан захирагчаар томилогдохдоо арми эмхлэн байгуулах, бие даан дайн хийх эрх давхар эдлэх болов. Манай эриний өмнөх 58-51 онуудад алдарт галлийн аян дайн хийж сайтар сургагдсан, зэвсэг сайтай, сахилга бат өндөр легионеруудын армийнхаа ачаар нутгийн хvн амын улангассан эсэргvvцлийг даржбайв. Галлийн анхдугаар аян дайны vед гельветvvдийн кельтийн ард тvмний 100 мянган цэрэгтэй тулгарчээ. Майн, Неккар, Альпийн хооронд оршин суудаг кельтийн ард тvмэн Галль руу шилжин сууршихаар хөдөлснийг дуулмагц мужийнхаа цэрэгтэй галлийн омгуудын цэргийг нэгтгэж 58 оны зургаадугаар сард кельтчvvдийг Арар голоор гаталж байх vед нь дайрч цус урсгасан тулаанд гельветийн 30 мянган цэргийг хороов. Гельветvvдтэй долоодугаар сард Бибракын ойролцоо хийсэн тулалдаан нь Ю.Цезарийн хувьд алдар нэрд гарах эсэхийн хувь заяаг шийдвэрлэх байсан учир 30 мянган легионеруудынхаа (тvvнээс гадна галлийн 24 мянган цэрэг байв.) захирагч нарын морьдийг хурааж эцсээ хvртэл байлдахыг тушаажээ. 130 мянган цэргээ хvйс тэмтрvvлсэн гельветчvvд ялагдлаа хvлээж Ромын эрхшээлд орж Ю.Цезарийн тушааснаар эх нутагтаа буцжээ.
Мөн 58 оны найм, есдvгээр сард Ю.Цезарь 36 мянган хvнтэй арми захирч аймшиггvйгээр халдан ирсэн Ариовистийн удирдсан германы секван омгийн цэргийг өнөөгийн Мюлуз хотын ойролцоо бут цохиж ухраав. Дараа нь цэргийнхээ тоог 60 мянгад хvргэж Белгик улс руу халдаж Сюиссон улсын Гальба хааны захирсан 100 мянган цэрэгтэй армийг 57 оны хавар бут ниргэж дийлэнх омгуудыг нь Ромын харьяат болгожээ. Сабис голын эрэг дээр дөнгөж буудаллаад байхад нь нервиев омгийн цэрэг гэнэт дайран ирэхэд Ю.Цезарь цэргээ байлдааны журамд яаралтай оруулж гардан байлдаанд цэргvvдээ удирдан орж легионеруудаа зоригжуулж байлаа. Есдvгээр сард адуатукуудын нутагт нэвтрэн орж эзлэснии дараа 56 онд Арморик (Францийн өнөөгийн Бретань муж) нутагт оршин суудаг венет омог руу дайрч олон жижиг хот-цайзыг дараалан булаан авав. Венетуудын хvнд далбаат усан онгоцуудыг дийлэхийн тулд урт савааны vзvvрт тогтоосон хадуураар усан онгоцуудын татлагыг самардсаар тасалж гартаа хийжээ.
Галль мужийн амбан захирагч тавин мянган хvнтэй армитайгаа 55 онд Ромын нутаг дэвсгэрт Маас голын хөндийгөөр халдан ирсэн германы узепит, тенктер хоёр омгийн нэгдсэн 200 мянган цэргийг Треверийн дэргэд тосон байлдаж тэднийг толгой дараалан хядаж Рейн мөрний зvг ухрааж олзлон авсан эмэгтэйчvvд, хvvхдvvдийг нь мөн хvйс тэмтэрчээ. 55 оны долоодугаар сард Ю.Цезарийн цэрэг өнөөгийн Бонн хотын хавьд Рейн мөрнийг гатлахдаа гvvр барьсан нь Эртний Ромын инженерийн цэргийн хосгvй гайхамшигт бvтээл болсон юм. Тэрбээр германы омгуудыг айлган сvрдvvлэх аргаар Ромд vнэнч байх тангараг өргvvлж чадав.
Мөн оны наймдугаар сард английн эрэг дээр Дубры (өнөөгийн Дувр хот) хотын ойролцоо буухад, бритты омгийн цэргvvд байлдахаар тосож байв. Хоёр тал хэд хэдэн ширvvн тулалдаан хийсний дараа энхийн гэрээ байгуулж хагас сарын дараа галльчууд нутагтаа буцав. Ю.Цезарь дараа жил нь 54 оны долоодугаар сард 5 мянган легионер, 2 мянган морин цэрэг бvхий нийт 22 мянган хvнтэй арми удирдаж Англид хоёр дахь удаагаа халдахдаа Ла Маншийн хоолойг 800 орчим жижиг завиар гаталжээ. Кассивелуний захирсан бритты омгийн цэргийг хялбархан бут цохиж цааш явсаар Темза мөрнийг өнөөгийн Лондон хотоос хойд хэсэгт гаталжээ. 54-53 онуудад Галльд бослого гарсан тухай мэдээ авмагц Ю.Цезарь нутагтаа буцан ирж босогчдын булаан авсан Аверикум (Францийн өнөөгийн Бурж хот) хотыг удтал бvслэлт хийж босогчдын хvнс дуусаж байдал хэцvvдсэн vед удирдагч Верцингеториг цөөхөн тооны цэрэгтэй хотоос нууцаар гарч зугтсаны дараа эзлэж vлдсэн цэрэг, оршин суугчдыг нь хуу хяджээ.
Ю.Цезарь Герговия хотыг бvсэлж Верцингеторигийг дийлээгvй ч дараахан нь Алезия хотыг 50 мянган цэрэгтэй бvсэлж 89 мянган явган цэрэг, 15 мянган морин цэргийг нь буулган авч босогчдыг удирдагчийг олзлон Ромд аваачиж таван жилийн дараа босогч гэж цаазалжээ. Алезия хотыг буулган авснаар ромчууд Галлийг (Галлийн нутаг дэвсгэр дээр одоо Франц, Бельги, Голланд, Швейцар орнууд оршиж байна.) байлдан дагуулан дуусаж Ю.Цезарийн нэр алдар Эртний ертөнц даяар тvгжээ. Тэр байлдан дагуулалтын тухай Ю.Цезарь "Галлийн дайны тухай тэмдэглэл" дурсамжийн номондоо дэлгэрэнгvй өгvvлсэн бий. Тvvнийг Галльд дайтаж байх зуур хамтран зvтгэгч М.Красс парфянчуудын эсрэг байлдаж байхдаа Карр хотын дэргэд амь эрсэдсэнээр гурвал бутарч Ю.Цезарь, Гней Помпей хоёрын хооронд удтал vргэлжилсэн, цуст дайн эхэлж Эртний Ром дахин иргэний дайнд татагдан орж тус гvрний иргэд төдийгvй легионерууд хоёр талд хуваагдав. Ингээд Помпей сенатын бvгд найрамдах улсын талыг толгойлж тэдний өрсөлдөгчид нь Ю.Цезарийг удирдагчаараа сонгов. Сенат 49 онд Цезарийн Галль мужийн амбан захирагч байх бvрэн эрхийн хугацааг дуусгасан шийдвэр гаргаж захирч байгаа армиа тарааж Ромд буцан ирэхийг vvрэг болгов.
Ромд очмогц нь помпейчууд шууд баривчлан цаазална гэдгийг ойлгож байсан Ю.Цезарь легионеруудаа удирдан Ромыг чиглэн замд гарч шөнө Рубикон голыг гатлахын өмнө "Шийдлээ!" гэсэн алдарт vгээ хэлжээ.
Байлдааны баялаг туршлагатай цэрэг Г.Помпейн армийг газар сайгvй ухраасаар хоёр сарын хугацаанд Хойд Италийг эзлэв.Помпей Мөнхийн хотыг хамгаалах гэж оролдож 49 онд амбан захирагчийн хувь захирдаг Испанийн Илерда хотын ойролцоо болсон тулалдаанд Ю.Цезарийн цэрэгт бут ниргvvлж легионуудын vлдэгдэл (25 мянга орчим хvн), хамтран зvтгэгчдээ дагуулан Ром хотоор дайрч Бриндизи, Грек рvv ум хумгvй зугтаж төрийн эрдэнэсийн санг ч авч амжаагvй байна.Помпей Грек улсад ирмэгц Эдпирт Диррахия хотын хажууд хээрийн хуарангаа байрлуулж бэхлэлт хийв.
Ю.Цезарь араас нь мөрдөн ирээд армиа хот, дайсны хуарангийн хооронд байрлуулж харилцаа холбооны замыг нь хаав. Помпей аргагvй тулж дайралтад орж Ю.Цезарийн байлдааны журмыг сэтэлж ухраав.Г.Помпейг дагаж яваагvй Сенатын гишvvд 49 оны намар Цезарийг Ромын захирагчаар ёслол төгөлдөр өргөмжилжээ. Энж өдрөөс Ю.Цезарь vнэндээ хэмжээлшгvй эрхт хаан болж Ромын бvгд найрамдах улс төгсгөл болжээ.Удсангvй Фессали муж дахь Фарсаль хотын дэргэд 48 оны наймдугаар сарын 9-нд шийдвэрлэх байлдаан болж 50 мянган цэрэгтэй Г.Помпей хоёр дахин бага хvчтэй Ю.Цезарийг дийлнэ гэж эрдэж өрсөлдөгчийнхөө морин цэргийн дайралтыг тогтоож араас нь элдэж байтал легионерууд хажуугаас нь дайрч бут ниргэжээ. Ю.Цезарь энэ байлдаанд дөнгөж 200 цэргээ алдсан хэрнээ дайсны 8 мянган цэргийг алж 20 мянган цэргийг олзолжээ.
46 онд Ю.Цезарийн 10 легион цэрэг Тапсын дэргэд 14 легион, 100 гаруй байлдааны заан, тэрчилэн явган цэрэг, морин цэрэг гээд хvч хол давуу Помпейг ялсны дараа Ромын Сенат Ю.Цезарийг арван жилийн хугацаагаар захирагчаар томилжээ.Цэрэггvй болсон Г.Помпейг усан онгоцоор хvрч ирэхэд Египет улс хvлээн авсангvй, хамтран зvтгэгчид нь тvvнийг цааш харуулжээ. Гэвч Ю.Цезарь тэнгисийн цаана гарсан помпейн цэргийн vлдэгдлийг бvр мөсөн дуусгах зорилгоор Египет орж Нил мөрний эрэг дээр болсон тулалдаанд төрсөн эгч, vзэсгэлэнт Клеопатра бvсгvйн хамт эх орноо захирч байгаа тус улсын XII Птоломей хааны цэргийг бут цохиж хаан нь тулалдаанд алагджээ.Ю.Цезарь Египетийн Клеопатра хатан хаантай учир ургуулж халуун янаглалдаа мансуурч байхдаа 47 онд заналт дайсан, Понтийн Фарнак хааны армийг тавхан хоногийн хугацаанд зvйл дуусгаж "Ирлээ, харлаа, яллаа!" гэсэн алдарт vг бvхий мэдээг Ром руу явуулжээ.Г.Помпей vхсэнээр Ромын бvгд найрамдах улсад он удаан жил vргэлжилсэн иргэний дайн сая нэг дуусаж Сенат 44 онд Ю.Цезарийг бvх насаар нь Ромын захирагчаар томилж байгаагаа зарлажээ.
Ромын өчнөөн төчнөөн мянган легионеруудын ачаар Эртний Ромд хэмжээлшгvй их эрх мэдэл гартаа атгасан жанжин эртний тvvхийн цэргийн урлагийн хөгжилд асар их хувь нэмэр оруулсан юм. Ю.Цезарь галлийн дайн vед төдийгvй Помпейтэй хийсэн иргэний дайны vед стратегийн зорилгыг тавихдаа алсыг харж хашир болгоомжтой хандаж байв. Легионуудаа байлдааны ажиллагааны талбарт хvчийг тарамдуулахгvй, нэг дор байрлуулж шаардлагатай чиглэлд дайснаас давуу хvчийг бий болгож чаддаг байлаа. Тулалдааны талбарт армиа гурван эгнээгээр байрлуулахдаа сvvлчийн эгнээнд нь нөөцөө хадгалдаг байлаа. Байлдаан эхлэхийн өмнө, явцад тагнуулын ажиллагааг идэвхтэй явуулж бут цохиж ухраасан дайсныг нилээд гvнд мөрдөн мөшгөдөг байв.
Дайн тvvхийн сэдвээр хэд хэдэн сонирхолтой, өргөн агуулгатай ном бичсэн учир тvvнийг Эртний ертөнцийн цэргийн томоохон тvvхчдийн нэг гэж мөн vздэг. Суут жанжин А.В.Суворов, Наполеон Бонапарт нар офицер бvр тvvний бvтээлийг уншиж судлах ёстой гэж шаардаж байжээ.Ю. Цезарь Ромд бvх насаараа захирагчаар томилогдсоноор бvх дайсандаа нэгдэх бололцоо олгосноор Эртний Ромыг ганц жил л захирч чадсан юм. Иргэний дайны дараа эрх мэдлийг нь хэвээр vлдээсэн Юний Брут, ойрын хамтран зvтгэгч Гай Кассий Лонгин нар 45 оны сvvлчээр хуйвалдан сэдэж 44 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Ю.Цезарийг Сенатын хуралдааны танхимд чинжаал хутгаар хэдэнтээ хутгалж амийг нь егvvтгэжээ.