Дарангуйлагчдын тансаглал
2011.03.25

Дарангуйлагчдын тансаглал

Ким Чен Ир

Баттай эх сурвалжийн Мэдээллээр Хойд Солонгосын '"Хүндэт" удирдагч улсынхаа нутаг дэвсгэр дээр нийт 10 эзэмшил байртайгаас хоёр нь Пеньянд байдаг аж. Хэрвээ эцэг Ким Ир Сенээс өвлөж хоцорсныг нь тооцвол үүнээс ч их тоо гарах гэнэ. Ким Чен Ирийн байшингуудаас хамгийн том нь Өмнөд Хамгёны далайн эрэгт орших долоон давхар барилга юм. Энэ барилга газар доор гурван давхартай бөгөөд тэнд нь далайн усны гүн дэх амьдралыг яг хажуунаас нь харж болохоор шилэн тасалгаа байдаг гэнэ.

Хүндэт удирдагч далайн эргийн харшдаа амралтаа өнгөрүүлэхээр ирдэг бол нийслэл Пеньян дахь байрандаа үдэшлэг цэнгүүн хийх нь элбэг, хөл хөдөлгөөн ихтэй байдаг аж. Коммунист Солонгосын дээгүүр албаны дарга сайд нар удирдагчийнхаа гэрт бүхэл шөнөжин наргиж хонох нь ердийн үзэгдэл бөгөөд дандаа гадаадын үнэтэй коньяк, виски хүртдэг байна. 1990-ээд оны үед Ким Чен Ирийн "Hennessy" компаниас худалдан авсан коньяк хагас сая ам.доллар хүрч байсан гэдэг.

Роберт Мугабе


Хүн амынх нь 95 хувь нь ажилгүй, 85 хувь нь ядуу, инфляц нь 230 сая хувьд хүрчихээд байхад ч Зимбабвейн Ерөнхийлөгч Роберт Мугабегийн хүсэл шуналд хязгаар гэж алга хамгийн сүүлд нийслэл Харарегийн Баячууд амьдардаг захын дүүрэгт 26 Сая ам.долларын үнэтэй тансаг харш бариулжээ. Энэ харшийн зөвхөн таазыг нь засч чимэглэхээр Ойрхи Дорнодын урчуудыг хөлслөн авчирч, жил гаруй ажиллуулсан гэдэг. 86 настай Ерөнхийлөгч аюулгүй байдлаабодолцон Хятадын бэлэг болгосон пуужингаас хамгаалах төхөөремжөөр байшингаа тоноглосон байна. Хэрвээ Р.Мугабе энэ харшаа зөвхөн цалингаараа босгосон хэмээн гэнэн цагаанаар түүнд итгэхийг хүсвэл тэр лавтай 457 жил ажилласан байж таарна. Учир нь, түүний жилийн цалин 57 мянган ам.доллар юм. 26 саяын үнэтэй харшаар Р.Мугабегийн эзэмшил дуусахгүй. Энэ бол түүний Ерөнхийлөгч болсноосоо хойш бариулсан тав дахь байшин юм. 1990-ээд оны сүүлчээр түүний эхнэр Грейс ядууст зориулсан хямд үнэтэй орон сууц барих төслийн мөнгөөр зөвхөн өөртөө зориулж 30 өрөөтэй том хаус бариулсан байдаг. Грейслэнд нэрээрээ олны танил болсон энэ хаусыг хожим нь Ливийн удирдагч Муаммар Каддафи худалдан авсан гэдэг. Мугабед зургаан сая ам.долларын үнэтэй хаус Хонконгод бас бий аж.

Теодоро Обианг


1979 онд цус асгаруулсан төрийн эргэлтээр Эквадорын Гвинейн Ерөнхийлөгчийн суудлыг эзэгнэсэн Теодоро Обианг 32 жилийн хугацаанд гэр бүлийнхээ нэр дээрх хөрөнгө чинээг асар сайн зузаалж амжжээ. Тэрээр маш тансаг зэрэглэлийн хоёр ч том харш хилийн чанадад худалдан авсны нэг нь АНУ-ын Мэрилэндэд, нөгөөх ньӨмнөд Африкийн Кэйптаунд байдаг. Ерөнхийлөгч зуны амралтаа Кейтаун дахь зуны харшдаа өнгөрүүлдэг бол 10 угаалгын өрөө, долоон ил зуух, усан сантай Америк харшдаа хааяа нэг очдог байна.  Ерөнхийлөгчийн том хүү Теодорин тансаглах дуртай зангаараа эцгээ давна уу гэхээс дутахгүй. Саяхан дэлхийн хамгийн үнэтэй дарвуулт завийг захиалан хийлгэсэн тэрээр Бентли, Ламборжини машины  цуглуулгараа алдартай. Эквадорын Гвенейн Ойн сайдаар ажилладаг түүний жилийн ердөө 40 мянган ам.доллар боловч Испани болон Канарын арлуудад үл хөдлөх хөрөнгөтэй, АНУ-д хип хоп хувцасны брэнд гаргадаг дэлгүүртэй дээр нь Малибуд 35 сая ам.долларын үнэтэй хаустай. Түүний хөршүүд нь  Мнйл Гибсон, Бритни Сприс гээд одод байдаг.

Тан Шве


Мьянмаг 1989 оноос хойш цэргийн дэглэмээр удирдаж байгаа генерал Тан Швегийн хувийн амьдрал ерөнхийдөө нууц байдаг ч ил болсон зарим нэг баримтаас үзвэл бусад дарангуйлагчдын нэгэн адил баян тансаг амьдралд умбадаг ньтодорхой байгаа юм. Мьянма улсынхаа топ 50 генерал тус бүрт хоёр сая ам.доллараар хувийн хаус барьж өгдөг бөгөөд Тан Швед мэдээж түүнээс ихийг зориулсан нь ойлгомжтой. Учир нь, түүний амьдардаг харш 100 өрөөтэй гэлцдэг юм. Тан Швегийн гэр бүлийн баян тансгийг илтгэдэг өөр нэг зүйл нь генералын 16 настай ач хүү Сингапур дахь Ламборжинийн клубын гишүүн болсноор харагдана. 2006 ондТан Швегийн охин Тандар Швегийн хуримын бичлэг "Youtube''-ээр тарснаар генералын гэр бүл улсын мөнгө хөрөнгөөр хэрхэн туйлдаг нь олон нийтэд тодорхой харагдсан юм. Генералын охин толгойгоороо дүүрэн алмааз эрдэнээр гоёсон байсан бөгөөд энэ тансаг хуримд уригдсан зочид машин, хаус гээд 50 сая ам.доллараар үнэлэгдэх бэлэг өгч байгаа нь олны гайхлыг төрүүлсэн юм.

Али Бен Бонго


Гэбоны Ерөнхийлөгч Али Бен Бонго хэрхэн тансаглах тухай хичээлийг эцгээсээ сурсан бололтой. Түүний эцэг, Гэбоны өмнөх удирдагч Омар Бонго зөвхөн Францад 45 байшинтай байсаны нэг гэхэд 27 сая ам долларын үнэтэй. Тэрээр бас машины томоохон цуглуулгатай, түүнд нь дэлхийн хамгийн үнэтэй машин гэгддэг "Bugatti -гийн спорт машинууд ч бий. Бонгогийн гэр бүлийнхэн Парист зөвхөн дэлгүур хэсэхийн тулд "Бойнг 747" хөлслөн ирж шуугиан тарьж байсан удаатай. Али Бонго 2009 онд маргаантай сонгуулиар дахин сонгогдсоны дараа Францад 120 сая ам.доллараар XVIII зууны үеийн эртний үеийн ордон худалдан авсан нь Гэбоны олон нийтийн дургүйцлийг төруулсөн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.