Дорнод аймагт “Аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийг хэрэгжүүлнэ
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар
- “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”,
- “Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”
зэрэг томоохон баримт бичгүүдийг хэлэлцэн баталлаа. Эдгээр баримт бичигт УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн санал санаачилгатай ажиллаж, сонгогдсон тойрог болох Дорнод аймгийг хөгжүүлэх чиглэлд дараах саналуудыг оруулаад байна.
“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”
- Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд эхний ээлжинд алслагдсан зарим аймгуудад гадаадын хөнгөлөлттэй зээл буцалтгүй тусламжийн хөрөнгөөр “Аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийг Баян-Өлгий, Увс, Ховд, Дорнод аймгуудад хэрэгжүүлнэ.
- Зүүн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн үйлчилгээг өргөжүүлэх хүрээнд Чойбалсан хотод хүүхдийн эмнэлэг барих.
“Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"
- Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Чойбалсан-Хавиргын хилийн боомтын чиглэлийн 124,5км, Баян-Уул-Ульхан боомт чиглэлийн хатуу хучилттай авто замыг барьж эхлүүлнэ.
- Хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, хөрш орнуудын хилийн боомтуудын жишигт хүргэнэ. Хилийн заставын барилга, объектуудыг шинэчилж чанарыг сайжруулна.
- Баян-Өлгий, Увс, Ховд, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Өмнөговь, Дорнод, Завхан аймгуудад аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлж, отоглох цэг, авто замыг дагуу үйлчилгээний цогцолборуудыг байгуулна. Говийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
- Ховд, Дорнод, Хөвсгөл, Өмнөговь, Өвөрхангай, аймгийн Хархорин сумдын нисэх буудлуудыг 4С ангиллын олон улсын нисэх буудал болгон хөгжүүлэх төслийг эхлүүлнэ гэх зэрэг ажлуудыг тусгууллаа.