Дорнодчууд нутагтаа сайхан амьдрахыг хүсэж байна
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
2016.08.15

Дорнодчууд нутагтаа сайхан амьдрахыг хүсэж байна

Төрийн тэргүүн, УИХ-ын гишүүд, асуудад эрхэлсэн сайд хотын удирдлага, ИТХ-ын төлөөлөгчдөд хүргүүлэх санал, сэтгэгдлийг тань шуудуламжлахаар “Өнөөдөр”-ийн гүүр ажиллаж эхэллээ.

Энэ удаагийн “Өнөөдөр”-ийн гүүр” булангаараа Дорнод аймгийн 14 дүгээр тойргийн сонгогчдын захидлыг, тус тойргоос улиран сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Болорчулуунд уламжилъя.

Иргэн танд өөрийн тойргоос сонгогдсон гишүүдэд уламжлах үг, тойрогт тань тулгатдаад буй асуудлын талаар хэлэх санал байгаа бол www.unuudur.mn цахит хуудас, “Өнөөдөр сонин” фэйсбуук хуудас, болон today@mongolnews.mn  цахим шуудангаар дамжуулан захидал илгээгээрэй.

 Хэрлэн сумын I багийн иргэн О.Намсрай:

Зам дагаж хөгжил гэдэг. Тиймээс юуны түрүүнд Чойбалсан хотыг нийслэлтэй , холбосон замын ажлыг богино хугацаанд гүйцээж өгнө үү.

Зам тавьж, дэд бүтцийн асуудлыг шийдсэнээр олон эерэг өөрчлөлт, үр дүн гарна гэж иргэний хувьд үзэж байна.

Түүнчлэн малчдыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх нь дорнодчууд бидэнд зайлшгүй тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх нэг гарц болох юм.

Хэрлэн сумын I багийн иргэн Т.Баатар:

Станцын цэнхэр байранд олон жил амьдарч байна. Манай байрнууд олон жил ашигласан тул хананаасаа сийгэж, дээврээсээ ус гоожин, тавтай тухтай амьдрах нөхцөлгүй болоод байна.

Тиймээс “Сайн хашаа” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр байшиндаа усанд орж, бие засан орон сууцны айлуудаас ч тохитой амьдрах боломж бүрдэх юм билээ.

Станцын цэнхэр байшингийн оршин суугчдын хувьд орон сууцжуулах гэхээсээ илүүтэй одоо амьдарч буй орчноо тохь тухтай болгож, хуучирч муудсан байшингуудыг халаалтаар хангаж, цэвэр болон бохир усны асууддыг шийдвэрлээсэй хэмээн хүсэж байна.

Хэрлэн сумын VI багийн иргэн Д.Оюунханд:

Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөртөө их л сайхан зүйлсийг амласан байдаг ч тэдгээр нь биелэх нь ховор.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих замаар иргэдийг ажлын байраар хангаж, зам, дэд бүтцийн асууддыг шийдэж нутагтаа сайхан амьдрах нөхцөл боломжоор хангаж өгнө үү хэмээн 14 дүгээр тойргоос сонгогдсон гишүүн Х.Болорчулуунаас хүсье.

Халх гол сумын иргэн Ч.Бямбадорж

Сумын төвүүдийг засмал замаар холбох нь хамгийн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудал болоод байна, манай сумын хувьд Зөвлөлтийнхний бүтээн байгуулалтын ачаар нэгдсэн халаалттай байсан боловч өдгөө шугам сүлжээ нь ашиглалтын хугацаа дуусаж, засаж сэлбээд ч нэмэргүй болсон байна.

Хэрлэн сумын I багийн иргэн Ж.Дарийм:

Хашаа байшинд амьдардаг айлуудын халаалтыг нэгдсэн системд холбохоор нэр дэвшигчид мөрийн хөтөлбөртөө тусгасан байсан. Үүнийгээ нэн даруй хэрэгжүүлээсэй хэмээн хүсэж байна.

Нэгдсэн халаалттай болчихвол эмээ нь гаднаас нүүрс түлээ оруулна гэхгүй амар болж, ажил их хөнгөвчлөгдөх нь ээ.

Хэрлэн сумын VI багийн иргэн Н. Дашжамц:

Ажлын байр хомс байгаа тул нийслэлд төгсөж ирсэн залуус нутагтаа ажиллаж чадахгүй байна.

Барилгын туслах ажлыг дээд сургууль төгссөн хүмүүс хийж байна.

Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөртөө төмөр зам, авто замын бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж, аж үйлдвэрийг идэвхжүүлж, ажлын байр нэмнэ гэж тусгажээ.

Энэ бол маш оновчтой нэн түрүүнд хэрэгжүүлэх ёстой шийдлүүд юм.

Гурванзагал сумын III  багийн иргэн Ж.Сугар:

Мал, малын гаралтай  түүхий эдийн үнэ унаж, малчдын гар дээрх бэлэн мөнгө хомсдоод буй энэ үед энэ чиглэдд түлхүү анхаарч ажиллаасай хэмээн хүсэж байна.

Мах, махан бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр барьснаар ажлын байр нэмэгдэнэ. Манай тойрогт нэр дэвшсэн М.Зоригт бүтээгдэхүүнээ хөрш орнуудад экспортлох замаар малын унийг тогтворжуулахаар гусгасан байсан.

Энэ арга замыг эрэлхийлж, малчдын орлогыг нэмэх асуудлыг хийх ажлуудынхаа эхэнд тавиарай эмээн захья.

Халөнбуйр сумын III  багийн иргэн Г.Түмэнзаяа:

Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт малчид, хөдөлмөрчид бидний амьдралд тулгамдаад буй нэн даруй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг оновчтой харж, шийдвэрлэхээр тусгасан байсан.

Мэдээж өмнө нь энэ талаар цөөнгүй нэр эвшигчид ярьж, шийднэ хэмээн ялаж байсан нь өнөөдөр ч ажил хэрэг бодож, амьдралд биеллээ ололгүй удлаа. Тиймээс ч нргэдийн амьдрал өөдлөх бус уруудсаар, нийслэл болон зэргэлдээ аймгийг зорих иргэдийн нүүдэл буурахгүй байна.

Хэрлэн сумын X багийн иргэн Ө.Энхтөр

Манай багийн хувьд залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх газар, ажлын байр хомс зэрэг шийдвэрлэх шаарддагатай асуудлууд олон.

Сургуулиа төгсөөд нутагтаа ирж ажиллах хүсэл өвөрлөн ирдэг ч ажлын байр олддогтүйгээс аргагүйдэж, нийслэлийг зорих залуус олон.

Мөн 10 дугаар багт худаг, ундны усны асуудал, гэрэлүүлэг шийдвэрлэх шаардлагатай байгаа.

Хэрлэн сумын I багийн иргэн Ж.Хүрэлтогоо:

Сайд, даргаасаа илүү эрх мэдэлтэй албан тушаалтан олон болжээ.

Хогийн хонхор байсан цэгийг цэвэрлэж засаад хашаа, халуун усны газар барих хүсэлт гаргасан ч доод албан тушаалын дарга нар хүлээж аваагүй.

Хуучин Силикатын үйлдвэрт халуун усны газар байгуулахаар мөнгө төсөвлөсөн ч хариуцсан хүн нь мөнгөө аваад алга болсон юм билээ. Тиймээс бид өнөөдөр ч 13-ын төмпөнд л усанд орж байна.

Тиймээс нэн даруй иргэд бидний амьдралд тулгамдаад буй халуун усны газар, хашаа байшингуудад цэвэр, бохир усны шугам татаж, тохь тухтай амьдрах нөхцөл боломжоор хангаж өгнө үү хэмээн хүсье.