УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
2015.12.01

Хөдөө аж ахуйг чөлөөт бүсээр хөгжүүлэдэггүй туршлага олон улсад бий

Хөдөө аж ахуйн чөлөөт бүс нээлттэй хэлэлцүүлэг төрийн ордонд боллоо. Энэ оны долдугаар сард батлагдсан Халх голд чөлөөт бүсийг байгаль орчин, эдийн засаг, газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр хөгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

Тиймээс холбогдох албан тушаалтан, орон нутгийн иргэдийн төлөөллөөс бүрдсэн 120 гаруй хүн оролцсон хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгийн үр дүнд халх гол чөлөөт бүсэд дагаж мөрдөх тариалангийн технологийн журам, мал амьтны хорио цээрийн журам гэсэн хоёр үндсэн журамыг батлан зөвлөмж гаргалаа.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Хүнс хөдөө аж ахуйн яамнаас  “Халх голын чөлөөт бүсийн хэлэлцүүлэг” нэртэй юмыг зохион байгуулж байна. Хайрцагласан байдалтай болж байна. Учир нь УИХ-аас нэг ч гишүүнийг уриагүй. Хэдэн хүмүүс илтгэл тавих юм билээ.

Мал аж ахуй газар тариалангийн чиглэлээр нөгөө нэг ярьдаг юмаа л газар тариалангийн технологийн талаар, мал аж ахуйг хөгжүүлэх талаар. Гэтэл үүний толгой дээр “чөлөөт бүс”-ийн хэлэлцүүлэг гэдэг нэр тавьсан байна. Ер нь дэлхийн аль ч оронд хөдөө аж ахуйг чөлөөт бүсээр хөгжүүлэдэггүй туршлага байхад манайх олон зуун га-гаар чөлөөт бүс байгуулна гэж зүтгээд байгаа юм бэ?. Хөдөө аж ахуйн Р.Бурмаа гишүүн. Үүний цаана ашиг сонирхлын зөрчил байна уу гэж хардахаар байна. Чөлөөт бүсийг байгуулахын өмнөхөн нутгийн иргэдээс ямар ч санал аваагүй. Үүнтэй холбоотой их эсэргүүцэл тулгарсан. Одоо гишүүд ч мөн үүнтэй холбоотой эсэргүүцэл гаргаж байгаа” хэмээн хэллээ.

Бүрэн эхээр нь бичлэгээс ..