Бид 75 тоот тушаалаа цуцлахыг УИХ-ын гишүүдээс шаардсан
“DeFacto” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Боргил оролцож байна.
Халхын голтой холбоотой судалгаа хийж, энэ асуудлыг эсэргүүцэж байна. Энэ юу болоод байна?
-Болж байгаа асуудлыг товч танилцуулья. 2015 оны 7-р сарын 9-нд УИХ-аас 75-р тоот тогтоол баталсан. Энэ тогтоолын дагуу Халхын голын бүс нутагт 500 мянган га газрыг хөдөө аж ахуйн чөлөөт бүс болгон ашиглахаар УИХ-аас шийдвэрлэсэн. Халх гол хөдөө аж ахуйн чөлөөт бүс гэдэг ойлголтыг энд анх тавьсан. Манайд бол энэ чиглэлийн эрх зүйн хууль байхгүй.
Үүний дагуу шалгах мэдэгдэл хийсэн. Ингээд бид ажлын хэсэг гаргаад манай намын дэргэдэх бодлого судалгааны хүрээлэн буюу манай намын дэргэдэх төрийн бус байгууллага тусдаа бие даасан байгууллага юм. Улс төрийн өнцөггүй салбарын мэргэжилтнүүдийн хүрээлэн юм. Хүрээлэнгээс нийт 10-аад хүнийг томилон халх голд судалгаа хийж үзсэн.
Тандалт судалгааны үр дүнг 9-сарын 29-нд УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн. Энэ нь улс их орны язгуур эрх ашигт харшилах энэ шийдийг эргэн авч үзээчээ, 75-р тогтоолыг цуцлаачээ гэсэн шаардлага хүргүүлсэн. Үүний дараахан салбарын эрдэмтэдийг цуглуулан эрдэм шинжилгээний хурал хийсэн. Энэ хоёр судалгаа нь халх голын сав газар маань эрчимжсэн хөдөө аж ахуйн хэлбэрээр ашиглах юм бол ургамлын нөмрөг шим тэжээлээ алдана, цаашдаа талхлагдаж элсэнцэр бүтэцтэй хөрсний ялзмагт үе давхрага алга болно гэсэн.
Бүрэн эхээр нь бичлэгээс ....