2020.07.02

Т.Доржханд: Дараа дараагийн Ерөнхий сайдуудад сайн жишиг болж ажиллаарай

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг улираан томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд хамгийн олон буюу 62 суудал авсан МАН-ын Бага хурал өчигдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдад Улсын Их Хурлын гишүүн, МАН-ын дарга Ухнаагийн Хүрэлсүхийг нэр дэвшүүлж санал нэгтэй дэмжин, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг зөвшилцөх саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ. 


УИХ-ын гишүүн Т.Доржханд Ерөнхий сайдад хандан үг хэллээ.

Ерөнхий сайдад амжилт хүсье. Анх удаагаа багаа өөрөө мэдэж бүрдүүлж ажилласан, цаашид Ерөнхий сайдуудад жишиг болох хариуцлагатай,түүхэн цаг үе байна. Өмнөх Ерөнхий сайдуудад ийм боломж олдоггүй байсан. 

3 зүйл захимаар байна
  1. Нэгт, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн маш цомхон баймаар байна. Мөн технологи инновацийн яамын байгуулж өгөөч 
  2. Хоёрт, Засгийн газрын гишүүд маш сайн мэргэжлийн баймаар байна. Боловсрол, Эрүүл мэндийн салбарт мэргэжлийн, залуучуудыг тавиач.
  3. Гуравт. Үр ашиггүй албан тушаалуудыг цомтгож өгөөч. дэд сайд, дэд дарга нар, зөвлөхүүдийг хэлж байна

Эцэст нь, Банкны салбарын реформ хиймээр байна.