2025.06.19

Т.Доржханд: Монголбанк 600 гаруй ажилтантай байна гээд бод! Хэтэрхий данхайсан тул төрийн албыг цомхон байлгах шаардлага үүсч байна

Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд: Монголбанк 600 гаруй ажилтантай байна гээд бод! Хэтэрхий данхайсан тул төрийн албыг цомхон байлгах шаардлага үүсч байна. Мөнгөний бодлогыг чангаруулах, сулруулах зүйл бий. Үүнийг судлах ямар ч боломжгүй байна. Инфляцыг барихын тулд бодлогын хүүгээ өсгөх эсвэл барих гэдэг 2 л арга хэрэгсэл бий. Төсвийн тодотгол одоо орно. Төсвийн тодотгол дээр тодорхой хэмжээний хэмнэлтийг хийнэ. Энэ нь инфляцад нөлөөлнө. Бүсээ чангална гэсэ үг. Энэ нь эргээд төлбөрийн баланс дээр ачааллыг бууруулах буюу ханш бууруулах боломжийг бүрдүүлнэ.