2025.06.04
Д.Энхтүвшин: Монголбанкны бие даасан байдлыг хангахын тулд санхүүгийн үр дагавартай шийдвэр, даалгавруудыг УИХ бус ЭЗ-ийн мэргэжлийн БХ хариуцах нь зүйтэй
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн (2025.06.03) хуралдаанаар Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг хэлэлцлээ
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин санал хэллээ.
Хяналтын зөвлөлөөс өгсөн дүгнэлтийн 2.1.3 дээр байгаа заалтыг онцгойлж харах хэрэгтэй гэдгийг Байнгын хорооны гишүүддээ хандан хэлмээр байна.
Монголбанкны бие даасан байдал чухал. Өнгөрсөн хугацаанд УИХ санхүүгийн үр дагавартай шийдвэр, даалгавруудыг гаргаж өгснөөрөө бие даасан байдалд халдсан үр дүн гарч байв. Тиймээс ЭЗБХ нь мэргэжлийн байнгын хорооны хувьд санхүүгийн үр дүн бүхий чиглэлүүдийг УИХ руу оруулж ирэхгүйгээр байнгын хорооноос давуулахгүй байх тал дээр анхаарч ажиллахыг байнгын хорооны гишүүддээ хэлмээр байна.

Сэтгүүлч