УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2025/06/03ны өдрийн хуралдаанаар Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг хэлэлцлээ.
Уг тайлангтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийлэв.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:
Нэгдүгээрт, Тойрогт ажиллахад бол өндөр настны зээлийн хэмжээг шууд хязгаарласантай холбоотой л гомдлууд их гардаг. Та бүхний авч хэрэгжүүлсэн арга хэмжээ бол шууд хэрэгжүүлчихсэн . 480 мянган төгрөг заавал үлдэнэ гээд. Зүй нь бол 4 жилийн хугацаанд энийгээ үе шаттай хэрэгжүүлэх ёстой. Эхний жилд 100 мянгаар. 2026 онд дахиад 100 мянга нэмэгдээд. 200 мянга заавал үлдэх юм шүү 2027 онд 300 мянга үлдэх юм шүү гээд аажмаар дасгадаг бодлого барихгүй гэнэтийн цохилт өгсөн шийдвэрүүдийг гаргахаар хүний эрх ашигт шууд нөлөөлөөд байна. Тэгэхээр зөв бодлого бол үе шаттайгаар явах. Мөнгөний бодлогын зөвлөл хуралдахдаа үүнийг анхаараач ээ гэсэн санал байна.
Хоёрдугаарт, Инфляцыг бууруулах чиглэлээр бие даасан үйл ажиллагаа явуулах дээрээ зоригтой ажиллах хэрэгтэй гэдгийг олон гишүүд бас хэлж байна. Дундаа аливаа зүйл эзэнгүйдэхгүй байх ёстой. Дотоодод мөнгөний дутагдал, зээлийн эх үүсвэрийн дутагдал тэртээ тэргүй байна. Та бүхэн мөнгөний нийлүүлэлтийг багасгана гээд яриад байна. Хэрэглээнд байгаа мөнгийг хязгаарлах чинь нэг бодлого. Нөгөө талдаа ипотекийн зээл 6%-ийн хүүтэй байх юм бол. Орон сууц барьдаг жижиг дунд компаниудад зориулж 6%-ийн хүүтэй зээл олгож энэ хоёрын хүү ижил байх юм бол үнийн өсөлтөөс хязгаарлах, орон сууцыг барих бодлогыг дэмжих гол зохицуулалт болно шүү. Үүнтэй адилхан дотоодын ЖДҮ үндэсний үйлдвэрүүд буюу импортыг орлох экспортыг дэмжих шинж чанартай энэ үндэсний үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээлийн хэрэгцээ маш дутагдалтай байна. Тийм учраас банк бусаас зээл авч байна. Орон сууц нь дуусаад ашиглалтад орох гээд байдаг. Улсын комисс ажиллах гээд байдаг.Тэр үед нь сандраад банк бусаас зээл авдаг нууц биш. Ийм олон барилгын бизнес байна тэр мөнгө хаана шингэх вэ гэхээр метр квадратынхаа үнэдээ шингэж байгаа юм. Тэгэхээр үүнийг өсгөхгүй байх бодлого чинь том макро түвшний хувьд иргэдийн амьжиргаанд зээл төлөлтөд хүүгийн хэмжээнд шууд нөлөөлж байгаа энэ арга хэмжээг цогцоор нь авч үзээч гэдэг саналыг хэлье. Энэ дээр та бүхэн нэг маш сайн зөв оновчтой бодлогыг хэрэгжүүлж, гаргаж өгч танилцуулаач ээ. Монголбанкны оролцоотойгоор инфляцыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ байна. Иргэдийн хадгаламжийг яаж эргэлтэд оруулах юм. Энэ тал дээр ямар оновчтой бодлого хэрэгжүүлж байгаа юм бэ? Хадгаламжид ноогдуулж байгаа татвартай холбоотой бодлого байдаг юм уу? Мэргэжлийн төв банкны хувьд ямар бодлого хэрэгжүүлдэг юм. Та бүхэн анхаарч өгч хадгаламжийн эргэлтэд оруулалтынх нь хөшүүрэг энэ зүйлүүдийг илүү сайн хэрэгжүүлж өгөөч ээ гэсэн.
Эцэст Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд эдийн засгийн гол ялангуяа макро түвшний эдийн засгийн бодлогууд энэ мөнгөний бодлогууд хамаардаг учраас энэ инфляцтай хэрхэн бууруулах чиглэлээр тэмцэж байгаа юм бэ? Ямар бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж байгаа гэдэг талаар. Хоёрт нь Үндэсний баялгийн сангийн хөрөнгийг яаж зарцуулж байгаа гэдэг талаар ийм хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулж ажиллуулж өгөөч ээ гэсэн саналыг байнгын хорооны даргадаа дэвшүүлж байна