2025.01.16
С.Ганбаатар: ЖДҮ-эрхэлж буй ард, иргэдийг битгий алагчлаарай
УИХ-ын чуулганы /2025.01.16/-ны өдрийн хуралдаанаар Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны зарим гишүүн, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар дараах байр суурийг илэрхийллээ.
Та нарын оронд байсан хүмүүс бол лаг шавар шиг 10 жил энэ дээр улс төрчдийн бүлэглэлүүдийн тохироогоор очсон амралтын газар байгаа юм шиг жаргасан хэдэн улсууд байсан. Тэдний буянаар Монгол орон мөнгө хүүлэгчдийн диваажин болчихлоо. За та нар ингэж ард түмний зүхэл хараалыг идэв дээ. Их хурлаас сонгогдож, томилогдож байгаа.Та нар яг Монгол төрийн мөнгөний бодлогыг барина. Германы нэг эдийн засагчийн хэлсэн үг байдаг. Банк, санхүүгийн байгууллагад төрөөс ямар ч нэгэн зохицуулалт хийхгүй бол банкнууд бол яг вампир болдог юм гэж үг байдаг. Вампир гэж юу гэсэн юм бэ? Өөрсдөө хөдөлмөрлөхгүй, бусдын цус, хөлсийг сорж амьдардаг хүмүүсийг хэлдэг. Манай банкны салбарт сайн ажиллаж байгаа улсууд бий бүгдийг нь харлуулахгүй.
Тэгэхдээ л энэ ядууралтай, энэ их дампууралтай байна. Өнөөдөр Манжийн үеийн мөнгө хүүлэлтээс долоон дор байдалтай болчихсон. Энийгээ засаж залруулахыг хичээгээрэй. Монгол оронд мөнгө их үнэтэй шүү.100 төгрөгийг Монгол банк 110 төгрөгөөр арилжааны банкнууддаа шахдаг. Арилжааны банкнууд нь Монгол банкнаасаа 100 төгрөгийг 110-аар аваад 127-гоос 130 төгрөгөөр зардаг. Ийм байхад, яаж инфляц 10%-аас доош буух вэ? Ямар мөнгөний бодлого байх вэ? Та бүхэн ЖДҮ-эрхлэж буй ард, иргэдийг битгий алагчлаарай .
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn