2025.01.16

А.Ганбаатар: Зээлийн хүүг бодитой, дорвитой буулгах чиглэлд ямар ажил хийх вэ

УИХ-ын чуулганы /2025.01.16/-ны өдрийн хуралдаанаар Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны зарим гишүүн, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн А.Ганбаатар дараах байр суурийг илэрхийллээ.

Даваадоржоос гуравхан зүйл асууж. Хэрвээ бодлогын хорооны орон тооны бус гишүүнээр томилогдвол, Монгол банк, ЗГ хоорондын төсөв мөнгөний уялдаа алдагдсанаас болж гарч байгаа. Энэ доголдлуудыг засаж ажиллана гэж хэлсэн байна. Монгол төгрөгийн ханш унаж, ядуурал нэмэгдэж, ажилгүйдэл багасаж байна гэсэн үг. ААН-үүд хаалгаа барьж байгаа гэх мэт. Монгол банкны гол үүрэгмонгол төгрөгийн ханшийг барьж, импортын барааг багасгаад импортлох болон экспортын барааг дэмжих, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, гаднаас хөрөнгө оруулалт татах, гадаадын тусламж зээлийн хөрөнгө, мөнгө оролцсоноор монгол төгрөг чангарна.

Хамгийн түрүүнд энэ компаниуд,ААН-үүдэд олгож буй зээлийн хүү Монгол банк, бусад банктайгаа уялдаж энэ зээлийн хүүгийн бодлогыг хийх ёстой. Тэгээд зээлийн хүү бодитой, дорвитой ААН-д ашигтай байхгүй л байна. Даваадорж өөрөө үүнд шүүмжлэлтэй талаас нь ханддаг. Үүн дээр мэргэжлийн хүний хувьд хамгийн түрүүнд ямар алхам хийж эхлэх вэ?

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn