2025.01.16
Б.Хэрлэн: Монгол банкны үйл ажиллагааг олон улсын дэвшилтэт банкны стандартад нийцүүлэх ямар ажил хийх вэ
УИХ-ын чуулганы /2025.01.16/-ны өдрийн хуралдаанаар Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргад Нинжбатын Ууганбаатарыг, гишүүнд Сугарын Лхагвадорж, Гэрэлтийн Тэлмэн, Тунсагийн Тэлмэн, Данзанбалжирын Энхжаргал, Ундраагийн Хосжаргал, Гомбын Эрдэнэбаяр нарыг дэвшүүлсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Хэрлэн дараах байр суурийг илэрхийллээ.
Монгол банкны Хяналтын зөвлөлийн гишүүнээр нэр дэвшиж байгаа 7 нэр дэвшигчийн материалтай танилцлаа. Тэгэхээр банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэжил, боловсрол эзэмшсэн ажлын нэлээн туршлагатай хүмүүс орж ирж байна. Ялангуяа Монгол банканд ажиллаж байсан, шат шатанд нь ажиллаж байсан ажлын туршлагатай Энхжаргал, Эрдэнэбаяр нарын хүмүүс хяналтын зөвлөлийн багт орж иржбуйд хувьдаа их олзуурхаж байна. Монгол банкны үйл ажиллагаа тэр тусмаа дотоод хяналт, хөндлөнгийн хяналтын давуу, сул тал илүү сайжрах болов уу гэж найдаж байна.
Хяналтын зөвлөлийн журам 2003онд батлагдсан. Ийм журмаар одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үүнийг шинэчлэх үйл хэрэгт та бүхэн дорвитой хувь нэмэр оруулж чадна. Монгол банкны үйл ажиллагааг олон улсын, дэлхийн дэвшилтэт банкны стандарт шаардлагуудад нийцүүлэхийн тулд өөрийнхөө ажлын туршлагад тулгуурлаад ямар ажил хиж, өөрчлөлт гаргахаар төлөвлөж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn