
2025.03.20
Д.Энхтуяа: Ахмадууд тусдаа, аз жаргалтай, тайван амьдрах ёстой
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа 3 дугаар сарын 7-ны өдөр болсон "Гэр бүл хамгаалал-шийдэл" хэлэлцүүлгийн үеэр өгсөн мэдээллээ сийрүүлж өнөөдөр үзэл бодлоо цахим хуудсаараа дамжуулан ийн илэрхийллээ.
Тэрбээр "Ахмад настны эрхийг хангах, амьжиргаа ,хөгжил оролцоог дэмжих, нийгмийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх, төрийн болон аж ахуй нэгжийн үүргийг тодорхойлохын төлөө хуулинд тодорхой нарийн зохицуулалтыг хийх мөн хуулийн хэрэгжилтэд онцгой анхаарах хэрэгтэй байна!" гэжээ.
Өмнөх хэлэлцүүлгийн үеэр "Монгол Улс 980 мянган өрх айлтайгаас 203 мянга нь нийлмэл гэр бүл байна. Энэ нь 2-3 гэр бүл нэг гэрт амьдарч байна гэсэн үг. Нийлмэл гэр бүлд эрх нь хамгийн их зөрчигдөж байгаа хүмүүс бол ахмадууд байдаг. Ахмадууд тусдаа, аз жаргалтай, тайван амьдрах ёстой. Ахмадуудыг халамжлах ёстой. Тэднийг үл хайхарч болохгүй. Иймд хуулийг ерөнхий байдлаар гаргах биш, нарийвчлан гаргахыг цаг хугацаа шаардаж байна" хэмээн ярьж байсан юм.