2025.06.03

Ж.Алдаржавхлан: Ипотекийн зээлийг манай улсад хэдэн банк хэдэн хувийн хүүтэй, хэчнээн төгрөгийн санхүүжилттэй олгож байна вэ?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2025/06/03ны өдрийн хуралдаанаар Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг хэлэлцлээ.

Уг тайлангтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:

Монголд ипотекийн зээлийг хэдэн банк, хэдэн хувийн хүүтэй, хэдэн жилийн хугацаатай олгодог вэ? Сүүлийн үед орон сууцны үнэ хэдэн арван саяаар яригддаг болсон байна. Энэ үнийн өсөлт бодитой юу? Та хэд тооцоо судалгаа хийж үзсэн үү? Ипотекийн зээл олголттой хамааралтай юу? эрэлт , нийлүүлэлт хэр уялдаж байна. Монгол банкныхан юу гэж үзэж байна вэ? Хаанаас төлбөрийн чадвартай худалдан авагчид гарч ирж байрны худалдан авалт хийж байна. 

Хоёрдугаарт, Нүүрсний үнийн прогноз төлөв байдал хэр байна. Цаашдаа нүүрсний үнэ уналт хэдий хугацаанд үргэлжлэхээр байна. Үүн дээр судалгаа байна уу? 

Гуравдугаарт, Сангийн яам төсвийн зардлаа 7 их наядаар нэмээд 25 хувиар Монгол Улсын төсвийн зарлага нэмэгдсэн. Тэр үед монгол банкныхан нэмж болохгүй гэж хэлж байсан. Та нарын үгийг хэн ч сонсоогүй. Тиймээс энэ жил монгол банкныхан арай өөр ажилламаар байна. Эдийн засгийн байнгын хороонд төсвийн зарлагатай холбоотой тооцоо, судалгаагаа 09 сар гэхэд өгөх хэрэгтэй.Төсвийн зарлага дээр монгол банкныхан надад хамааралгүй гэдэг талаас биш монгол улсын төлбөрийн тэнцлийг барьж байгаа байгууллага байна. Төсвийн зарлага дээр санаа зовниж байгаар байна. Төсвийн зарлага 7 их наядаар нэмэгдэнэ гэдэг чинь маш өндөр өсөлтөөр нэмэгдсэн.  

Түүний асуултад, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан тодруулж асуув.

Орон сууцны үнийг эрэлт нийлүүлэлттэй уялдуулахгүй бол болдоггүй. Ипотекийн зээлийн эх үүсвэрийг болгоомжтойгоор зах зээл рүү оруулж ирэхгүй бол орон сууцны үнэ хурдтай өсөхийг та бүгд мэдэж байгаа. Хуримтлалын сангаас орж ирэх гэж байгаа хөрөнгөө бүгдийг нь ипотекийн зээл болгох шаардлагатай юу, үгүй юу. Тийм хууль, эрх зүйн орчин байдаг уу. Та бүхэн ипотекийн зээл, орон сууцны үнийн өсөлтөд дээр ямар бодлого барих вэ? Хязгааргүй өсөх гээд байна. 

Түүний асуултад, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.