2025.06.03

Ж.Алдаржавхлан: Төсвийн зарлагатай холбоотой саналаа албан ёсоор байнгын хороонд өгмөөр байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2025/06/03ны өдрийн хуралдаанаар Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг хэлэлцлээ.

Уг тайлангтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:

Лхагвасүрэн ерөнхийлөгч төсвийн зарлагатай холбоотой саналаа 9 дүгээр сар гэхэд  албан ёсоор байнгын хороонд өгмөөр байна. Та нар Засгийн газарт санал өгдөг шиг Эдийн засгийн байнгын хороонд өгөөд ирэх оны төсвийн зарлагыг хэдий хэмжээгээр өсгөвөл болохоор байна. Төлбөрийн тэнцэл тэд байвал болохоор байна гэсэн балансаа бид нарт гаргаад өгчих юм бол бид нар засгийн газарт чиглэл өгөх бололцоо их хуралд байгаа. Тэгэхгүй бол ирэх жил хэдэн их наядаар зарлагаа нэмэгдүүлэх нь мэдэгдэхгүй. Орлого нь байхгүй байхад зарлагаа нэмэгдүүлээд байдаг. 

Хоёрдугаарт нь Ипотекийн зээлийн өнөөгийн нөхцөл байдал.Орон сууцын үнийн өсөлтийн  бодит байдлыг судалж үзээд танилцуулах ажлын хэсэг байгуулъя гэж байнгын хорооны даргад хэлсэн. Монгол банкныхан бас сайн оролцоорой. Ялангуяа хяналтын зөвлөлийн дарга хамтарч ажиллан шүү. Ипотекийн зээлийн асуудлуудаар хамтарч ажиллаад орон сууцын бодит өсөлтийн асуудал ямар байна. Манай байнгын хороон дээр ажлын хэсэг гаргаад хэдүүлээ ажиллая гэсэн  бодолтой байна.