2021.01.27
Б.Бейсен: Эмч, багш нарын цалинг нэмэх үү?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.27\ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Ерөнхий сайдыг томилохтой холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Бейсен:
"Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдож байгаа Л.Оюун-Эрдэнэ сайдад баяр хүргэж, амжилт хүсье. Хэд хэдэн санал хэлмээр байна.
Эмч хүний хувьд цар тахалтай тэмцэх ажилтай холбоотойгоор зарим нэг зүйлийг хэлмээр байна. Бид халдварыг дотооддоо, орон нутагтаа алдсан. Вирусний шинэ мутацид орсон хэлбэрийг тогтоогоогүй. Вакцинжуулалт эхлээгүй. Ховд аймагт халдвар гарахад орон нутагт эмчлэх боломжгүй тул хотруу тээвэрлэж ирлээ. Энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ? Мэргэжлийн сайдыг авч үлдэх үү?
Багш, эмч нарын цалинг нэмэх үү? Үүний цаана хамгийн их цалингийн зээлтэй хүмүүс бол багш, эмч нар.
Баян-Өлгий аймаг онцлогтой, Тува, Казах сургуулиуд бий. Эдгээр сургуульд хос хэлний сургалтын асуудлыг хэрхэн анхаарч ажиллах вэ?"
Түүний асуултанд Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn