2020.07.02

Н.Алтанхуяг: Хууль, журам мөрдөгддөг нийгэмд амьдармаар байна

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг улираан томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд хамгийн олон буюу 62 суудал авсан МАН-ын Бага хурал өчигдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдад Улсын Их Хурлын гишүүн, МАН-ын дарга Ухнаагийн Хүрэлсүхийг нэр дэвшүүлж санал нэгтэй дэмжин, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг зөвшилцөх саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхээс "Хууль журам мөрдөгддөг нийгэмд амьдармаар байна. Хамгийн наад зах нь шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байна. Тэгэхээр Монгол улсад хууль хэрэгжих үү?" гэж асуулаа.

УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх "Монгол улсад хууль хэрэгждэг л байх ёстой" гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхий сайдад хандан үг хэллээ