Ш.Адьшаа: Үнэнээ хэлж ажиллаарай
УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг улираан томилох асуудлыг хэлэлцэж байна.
Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд хамгийн олон буюу 62 суудал авсан МАН-ын Бага хурал өчигдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдад Улсын Их Хурлын гишүүн, МАН-ын дарга Ухнаагийн Хүрэлсүхийг нэр дэвшүүлж санал нэгтэй дэмжин, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг зөвшилцөх саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ.
УИХ-ын гишүүн Ш.Адьша Ерөнхий сайдад хандан үг хэллээ
"Монголын ард түмэн МАН, Намын дарга У. Хүрэлсүхийг дэмжсэн. Энэ бол сайн юм хийсэн, сайхан юм хийсэн гэж өмнөх парламентыг дэмжсэн зүйл биш. Харин шударга ёё, хууль ёсыг зөв чиглэлд оруулна гэсэн Хүрэлсүхийн зоригтой алхмуудыг дэмжсэн гэж үзэж байгаа.
Монголын ард түмэн ажилгүй, бага цалин хөлстэйгөө нээх сэтгэл дундуур явахгүй байгаа. Хэзээ нэгэн цагт монгол улс хөгжинө, сайхан цаг ирнэ гэсэн сайхан сэтгэлийг тээж явна. Харин өмнөх парламентын нэр хүнд муу, хууль шүүхийн өмнө тэгш бус байдал байгааг цэгцлээсэй гэж хүссэн учраас таныг сонгосон. Энэ ажил дээр би сөрөг хүчний хувьд дэмжиж ажиллана.
Үнэнээ хэлж ажиллаа. Эдийн засаг ийм байна, ийм хүндрэл байна гээд хэл..Үүнээс биш оноо авахыг хүссэн шийдвэрүүдээ боль.