2016.07.08

Нийгэм эдийн засгийн бодит тоо баримтыг яаралтай ил болгох ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг томилох тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Нэр дэвшигчид амжилт хүсье. Дэмжиж байна. Та амаргүй, хүнд сорилтыг даван туулах болно. Үүнтэй холбоотойгоор дөрвөн саналыг хэлэхийг хүсч байна.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бодит тоо баримтыг яаралтай нийгэмд ил болгох хэрэгтэй.

Мөн валютын нөөц, төсвийн алдагдал, өр зээлийн хэмжээ, өрийн босго, ямар түвшинд байгаа талаарх олон тоо баримтыг эхнээс нь үнэн бодитоор гаргах ёстой байна. Сүүлийн хагас жилд бид үнэн тоо баримт авч чадахаа больсон.

Монгол банкны үнэ тогтворжуулах хөтөлбөрийг бүрэн шалгуулах комиссыг яаралтай  байгуулах хэрэгтэй.

Манай улс өдөр болгон хорт хавдраар долоон иргэнээ алдаж байна. Энэ бол Засгийн газар, УИХ-ын онцгой чухал ажил” гэлээ.