Хойд Солонгос Өмнөд рүү гал нээж, нэг хүн нас барлаа
Өнөөдөр 14 цаг 34 минутын орчим Хойд солонгосын тал Хуангнамхэду хэмээн өөрийн нутаг дэвсгэр бол сон жижиг арал дээр байрлах цэргийн ангиасаа К-9 их буугаар 50 гаруй удаа, өмнөд Солонгосын Сохэ Ёнпёнгдуд байрлах энгийн иргэдийн амьдардаг тосгон болон цэргийн анги руу буудсан байна. Хорин минут үргэлжилсэн энэхүү их бууны 20 гаруй нь Ёнёнгдуд тосгонд тусч, энд тэндгүй гал гарч, 60 гаруй айл шатаж, тосгоны бүх иргэд ууланд гарж, хорогдох байранд очоод байгаа юм байна. Тус тосгонд ойролцоогоор 800 гаруй иргэд амьдардаг байна.
Мөн хамгийн сүүлийн мэдээгээр 4 цэрэг шархадсаны нэг нь нас барсан байна. Мөн арав гаруй энгийн иргэд шархадсан байна. Өмнөд Солонгосын тал буудлагын хариуд анхааруулга буудлага хэдэн арван удаа хийсэн байна. Одоогоор Өмнөд Солонгост онц байдал зарлаад байна.