Б.Дэлгэрсайхан: Одоо бид хариуцлагатай дэг журамтай байх нь чухал
Энэ сарын 02-ны өдөр Москва- Улаанбаатар чиглэлийн нислэгээр Монголд ирсэн Франц улсын иргэнээс коронавирусын сэжигтэй тохиолдол илэрч, урьдчилсан шинжилгээгээр covid-19 болох нь батлагдсан байна.
Тэрбээр Монголд ирэнгүүтээ тав хоног Улаанбаатар хотын Баянгол зочид буудалд байрлаж байсан ба Сайншанд руу галт тэргээр 3дугаар сарын 06-ны өдөр явсан ба Одоогоор Францын иргэн Улаанбадрах суманд Арева компани дээрээ тусгаарлагдсан гэх мэдээ байгаа нь туйлын харамсалтай.
Одоо бид маш хариуцлагатай дэг журамтай байж аль болох өөр хоорондоо зайнаас харьцах, шаардлагагагүй тохиолдолд гэрээс гарахгүй, хүн ихээр цугларсан газарт очихгүй, нус цэрээ ил задгай хаяхгүй байх зэрэг арга хэмжээг авч, эрүүл ахуйгаа чанд сахиж, маск зүүх болон гараа ариутгаж халдваргүйжүүлэх зэрэг Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжүүдийг хэвшүүлээрэй.
Аймгаас орох, гарах зорчигч тээврийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарласан ба төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж өндөржүүлсэн бэлэн байдлыг эрчимжүүлэх, шаардлагатай хүнс, ахуйн хэрэглэлийн нөөцөөр хангах, аймгийн хүнсний нөөцийг судалгааг яаралтай хийж, хүнсний хомсдолоос урьдчилан сэргийлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтэн нэгдсэн удирдлагаар хангуулахаар ХӨСҮТ-ийн нарийн мэргэжилтэн татан ажиллуулахаар шийдвэрлэлээ.