2020.02.03
УИХ-ын гишүүн Л.Энхболд 2016-2019 оны ажлын статистик тайлангаа танилцуулж байна
Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд 2016-2019 онд хийж, хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг сонгогч олондоо танилцуулж байна.
2016-2019 онд УИХ-ын нэгдсэн чуулган 189 удаа хуралдсан бөгөөд Л.Энхболд гишүүн тодорхойгүй шалтгаанаар нэгдсэн хуралдаан тасалж байсан удаагүй бөгөөд Өмнөговь аймгийн иргэдийн итгэлийг дааж, төрд төлөөлөн ажиллаж байна.
2019 оны байдлаар нийт 20 ажлын хэсэгт орж ажилласан бөгөөд үнэн зөв шийдвэр гаргаж, санал дүгнэлт гарган ажилласан байна. Тэрээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд бие даан болон бусад гишүүдтэй хамтран 12 хуулийн төслийг санаачлан боловсруулж ажиллажээ.
Энэ хугацаанд УИХ-аар батлагдсан, нийгмийн амьдралд нэн шаардлагатай байсан эрх зүйн зохицуулалтуудыг танилцуулж байна.