2020.01.31
Ж.Бат-Эрдэнэ: Үйлдвэрлэл үйлчилгээ, ажлын байр нэмэгдүүлэх хуулийг нэн тэргүүнд хэлэлцэх хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.31\ нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
Ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх ажлын байрыг бий болгох үйлдвэрлэлийг хөгжүүлэх тал дээр анхаарсан хуулиуд харагдахгүй байна. Бид 2020 оны төсвийг батлахдаа үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг бүхэлд нь хүчингүй болгосон. Үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих хууль бараг л байхгүй болсон. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөгжүүлэх хууль л үлдсэн. Энэ хуулин дээр агентлаг байгуулах ёстой яагаад байгуулагдахгүй байна вэ?
Монгол улсын ядуурал 30 хувьтай байгаа. Ямар үйл ажиллагааны үндсэн дээр ядуурал буурах вэ? Үйлдвэрлэл үйлчилгээ сайжирч байж аж ахуй нэгжүүд хөл дээрээ босож ажлын байр нэмэгдэж ядуурлаас гарна. Үүний нэг нь үйлдвэрлэл технологийн паркийн тухай хууль. Энэ хууль орж ирэх үү? Мөн Авто тээврийн тухай хууль, Эрдэнэсийн сангийн тухай хууль харагдахгүй байна.
Түүний асуултанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт хариуллаа.