Ж.Энхбаяр: Дор хаяж 1000 өвчтөн хүлээж авах чадавхыг бүрдүүлэх хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.31/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар долоон асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас онц байдал зарласан. Гол оргил үе Монгол Улсын хавар цагтай давхацна гэсэн байна. Хөрш орнууд хил гаалиа хааж байна. Хэрэв халдвар орж ирсэн тохиолдолд Монгол Улс бэрхшээлийг даван туулах боломж, бэлтгэл хэр байгаа вэ?
Намрын чуулган завсарлахаас өмнө зохион байгуулалтын ажлаа хийхгүй бол нөхцөл байдал улам хүндрээд байна. Шаардлагатай бол Засгийн газарт зарим эрх мэдлийг өгөх хэрэгтэй. Төсөв багатай байгаа. Нөхцөл байдал муу талруугаа эрчимтэй өрнөж байна. Дор хаяж 1000 өвчтөн хүлээж авах чадавхыг бүрдүүлэх хэрэгтэй. Үүнд анхаарч УИХ шийдвэр гаргах хэрэгтэй.
Холбоотой мэдээ
2024.11.22
2024.11.22
2024.11.21