Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийг зангидаж ажиллах яамыг байгуулахын тулд үндэсний хөгжлийн газар дээр тулгуурлана
Монгол Улсын хөгжлйн бодлого төлөвлөлтийг зангидаж ажиллах яам байгуулахын тулд өнөөдрийн үндэсний хөгжлийн газар дээр тулгуурлана. Энэ байгууллага 50 гаруй ажилтантай. Цаашид сангийн яам, боловсролын яам, гадаад харилцааны яам, хөдөө аж ахуйн яам зэрэг тодорхой яамдаас газруудыг нь татан авч тус яамыг байгуулах юм.
С.Бямбацогт: Ялсан нам болгон Монгол Улсын урт хугацааны бодлого болоод сонгуулийн мөрийн хөтөлбөр, намын мөрийн хөтөлбөртэй нийцүүлээн үйл ажиллагаа явуулдаг байх ёстой. Улсын Их Хурал тус бичиг баримтыг батална. Засгийн газрын бичиг баримттай, аймаг нийслэлийн бичиг баримт уялдаж байх ёстой гэдгийг хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулинд тодорхой зааж өгнө.
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.12.18
2024.12.11