2020.01.31

Б.Бат-Эрдэнэ: Коронавирусийн асуудалд цаг алдалгүй арга хэмжээ авах шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.31/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар долоон асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Короновирус тахал дэгдээд ДЭМБ онц байдал зарлаад байдаг.  Хөрш зэргэлдээ улс орнууд хилээ хаах шийдвэр гаргаж байна. Манайх энэ асуудлыг авч үзэж байгаа зүйл байна уу? Бид танхимд амны хаалт зүүгээд суугаад байхад болох байх. Дэлхийн нийтийг цочроож байгаа энэ асуудал дээр яаралтай шуурхай арга хэмжээ авахгүй юм уу? Короновирусийн асуудалд цаг алдалгүй арга хэмжээ авах шаардлагатай. 

Өвчний голомттой байгаа бүс нутгуудаас манай хилээр орж ирж байгаа шилжилт хөдөлгөөн байна гэж яригдаад байна. Энэ дээр арга хэмжээ авах хэрэгтэй. Мэргэжлийн эмч нар очиж тусална гэсэн уриалга гаргасан байсан. Хүнд хэцүү үед хөрш зэргэлдээ улс орондоо туслах нь зөв. Хамгийн гол нь улсынхаа хил хаах асуудлаа авч үзэхгүй юм уу? Мөн ес зүйн дэд хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батална гэсэн батлагдахгүй өнгөрлөө.