УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хаалттай хэлэлцлээ
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2020.01.30/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг яг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хаалттай хэлэлцэж байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас түүнийг хамаарал бүхий этгээдэд зээл авч өгсөн байж болзошгүй хэмээн хуулийн байгууллага шалгаж буй. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр дээрх асуудлаар хэвлэлийн бага хурал хийхдээ хэргийн нууц материал задруулсан хэмээн Улсын ерөнхий прокурорын газраас түүний бүрэн эрхийн түдгэлзүүлэх бичиг ирүүлжээ.
Уг асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын байнгын хороо УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг хэлэлцэж дэмжсэн. Харин Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг хэлэлцээд хүлээн авахаас татгалзаад байгаа юм. Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг эцэслэн шийдэх юм.
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.12.20
2024.12.20