Ж.Ганбаатар: Орон сууцны тухай хуулийг би санаачлан өргөн бариагүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.31/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар долоон асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
Нэг зүйлийг хэлмээр байна. 2019.12.02-ны өдөр Барилга хот байгуулалтын яамнаас УИХ-д өргөн мэдүүлсэн Орон сууцны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Гэтэл Ж.Ганбаатар гишүүн Орон сууцны тухай хуулийг өргөн мэдүүлж СӨХ-үүдийг татан буулгах гэж байна гэсэн байдлаар зарим хүмүүс хэвлэлийн бага хурал хийж байна.
Эдийн засгийн байнгын хороон дээр байгаа төсөл би өргөн бариагүй. Анх өргөн барьснаас нь хойш би ийм хуулийг баталж болохгүй гэж гишүүдэд тайлбарлаж байгаа. Сонгууль дөхөөд хүнийг гүтгэх зүйл олдохгүй хэвлэлийн хурал хийж байна. Энэ хуулиар СӨХ-г татан буулгах гэж байгаа нь үнэн. Гэхдээ би үүнийг дэмжихгүй байгаа. Зарим нэг хүмүүст хандаж хэлэхэд үйл ажиллагаа, бодож яваа мөрөөдөл, зарчмаараа би өөр хүн шүү.
Холбоотой мэдээ
2024.11.21
2024.11.14
2024.11.13