2020.01.31

Н.Амарзаяа: “Цагаан дэл уул-өлзий” боомтын асуудалд Засгийн газар анхаарал хандуулмаар байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.31\ нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа

2016 оноос эхлэн яригдаж эхэлсэн Хүрмэн, Номгоны нутгаар “Цагаан дэл уул-өлзий” боомтын асуудал хүчтэй яригдаж байна. Сүүлийн гурван сар иргэд чадлаараа эсэргүүцэж байна. Энэ дээр төр давуу эрх эдлээд газрын зөвшөөрлийг тухайн нутаг дэвсгэрээс нь аваагүй, усны дүгнэлт гаргуулаагүй, байгаль орчны нарийвчилсан дүгнэлт хийгээгүй. Хилийн хориотой бүсэд боомт байгуулахахаар барилга байгууламжын материалыг нь аваачаад байна.

Иргэд тэмцээд байдаг. Шөнө үйл ажиллагаа нь яваад, иргэдийг бухимдуулдаг асуудал газар авч байна. Засгийн газар асуудлыг анхааралдаа аваад, газар дээр нь очиж үзээд, анхаарч ажиллаад өгөөч ээ. Шаардлагатай гэж үзвэл УИХ тогтоол гаргаад, Засгийн газарт үүрэг өгөөд хоёр улсын гэрээ хэлэлцээр дээрээ анхаарч ажиллах шаардлага  байна.